ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ХХК НҮҮРСНИЙ ҮНЭЭ 20% НЭМЭГДҮҮЛЖ ЧАДЖЭЭ

2017-01-16  

Эрдэнэс Таван Толгой хувьцаат компани 2016 оны 12-р сард 1 тонн нүүрсний үнээ 50 ам.доллар болгож өсгөсөн. Энэ нь 2016 оны 3 улиралтай харьцуулах юм бол үнэ нь 1,8 дахин өссөн тоо юм. Улмаар 2017 оны эхний улиралд 1 тонн нүүрсний үнийг 60 ам.долларт хүргэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гаргасан байсан бол өнөөдөр түүндээ хүрчээ. Зүүн цанхиас олборлосон нүүрсийг 59 ам.доллараар борлуулж эхэлжээ.

Энэ бол нэг сарын өмнөхтэй харьцуулбал, 1 тонн нүүрсний үнийг 20%-иар өсгөж чадсан дүн юм. Жич : Эрдэнэс таван толгой хувьцаат компанийг УИХ, Засгийн Газрын шийдвэрээр 2010 оны 11-р сарын 23-ны өдөр байгуулсан байна. Таван толгойн ордыг ашиглах зориулалтаар. Нийтдээ, 600 орчим ажилтантай. 100% монгол ажилчид. Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахыг чухалчилдаг. Тиймээс нийт ажилчдын 27%-ийг Өмнөговь аймаг, 12%-ийг Цогтцэций сумын иргэдээс бүрдүүлсэн байна.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Монголчууд чадна 2017-01-16
Болор: Сайхан мэдээ байна. Унаад байсан үнэ өсөж болдгийг харууллаа. 2017-01-16
Зочин:Ажилтай байна гэдэг амьдралтай байна гэсэн үг 2017-01-16
Зочин: Аль эртнээс л ингэж ажиллах байсан юм 2017-01-16
Хишгээ:ЭТТ -н удирд****, хамт олонд баяр хүргэе. 2017-01-16
Зочин:Нүүрсний үнэ цаашид өсөх үү? Өрөө хурдан дараад, амьдрал ахуйгаа өөд нь татах юмсан. 2017-01-16
ИРГЭН:ҮХЭР МОНГОЛЧУУДААР ЯАЖ Л БОЛ ЯАЖ ТОГЛОНО Ш ДЭЭ.ЭД НАР ӨМНӨ НЬ ЯРИЛЦАЖ ТОХИРОЛЦОЖ ТОГЛОЖ БАЙГАА Ш ДЭЭ 2017-01-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?