ЖОЛООЧ НАРЫН АНХААРАЛД

2017-01-17  

 

Сар шинийн баяр дөхөж орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөний ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, өөрийнхөө болон бусдын амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд дараах зөвлөмж, зааврыг биелүүлээрэй.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтанд тусгайлан заасан байдаг. Үүнд :

-Тээврийн хэрэгслийн ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явагч машин механизмыг ашиглахыг хориглоно.

-Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан, үйлдвэр болон тухайн улсын үндэсний стандартын шаардлагад бүрэн нийцсэн байна.

-Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн хэрэгслийг тодорхой хугацаанд техникийн хяналтын үзлэг оношлогоонд хамруулж байх шаардлагатай байдаг.

-Жолооч замын хөдөлгөөнд оролцож яваа үед хөдөлгөөнд ноцтой аюул учруулах, эвдрэл, гэмтэл илэрвэл хөдөлгөөнөө цаашид үргэлжлүүлэхийг хориглоно.Харин дээрх гэмтлээс гадна Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заагдсан бусад эвдрэл, гэмтэл илэрвэл түүнийг засах, бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /грааш/ буюу засварын газарт очно.

  • Хурд хэмжүүр ажиллахгүй болсон.
  • Дуут дохио ажиллахгүй болсон.
  • Шил арчуур, цан үлээгүүр ажиллахгүй болсон
  • Хаалга, тэвшний цоож түгжээ эвдэрсэн, гүйцэд хаагдаж, нээгдэхгүй болсон.
  • Ар талаа харах толь, салхины шил, нарны хаалтгүй болсон
  • Хамгаалах бүс, суудлын дэр байхгүй буюу шаардлага хангахгүй болсон
  • Мотоцикл, мопедод зориулалтын гишгүүр, зорчигчийн барих бариул байхгүй болсон
  • Чиргүүлийн холбоос эвдэрсэн, хамгаалалтын гинжин татлага байхгүй буюу гэмтсэн
  • Тэвшний шал цөмөрсөн, бүхээг, тэвшний гадна хэсэг их хэмжээгээр эвдэрсэн буюу өнгө үзэмж нь илт муудсан
  • Автобус троллейбус, суудлын буюу ачааны автомашин, дугуйт тракторт эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг байхгүй, шаврын хаалтгүй
  • Бүхээгний шилэн дээр юм бичсэн, зураг наасан, хөшиг татсан, цацаг унжуулсан, салхины шил нь их хэмжээгээр цуурсан, бохирдсон зэргээс жолоочийн  харах боломжийг хязгаарласан.
  • Автобус троллейбусны хаалга нээх, хаах хэрэгсэл ажиллахгүй болсон, хаалга харах тольгүй буюу толио буруу тавьсан
  • Түлшний түвшин заагуур ажиллахаа болсон
  • Бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин буюу бүх жин нь 5 тонноос их автобусанд ивүүр байхгүй /хоёроос цөөнгүй/    эвдрэл гэмтэл таны тээврийн хэрэгсэлд илэрсэн бол нэн даруй засах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?