ОРОН НУТГИЙН ЗАМД ОСОЛ АВААР ИХЭЭР ГАРЧ БАЙНА

2017-01-17  

Орон нутагт зорчих үедээ автомашины осолд өртөн амиа алдах тохиолдол ихэсч байна. Ослын шалтгаан нөхцөлийг харвал дийлэнх нь хурд хэтрүүлснээс, мөргөлдсөн, онхолдсон, явган зорчигч дайрсан хэлбэрээр үйлдэгдсэн байна. Мөн согтуугаар жолоо барьж явснаас болж осол гаргах тохиолдол их байна. Тухайлбал өчигдөр буюу 16-17-ний өдрүүдэд 4 хүн амиа насаа алджээ. Тэд бүгд орон нутгаас төв орох замд осолд өртсөн байгаа юм. Түүнчлэн замын эвдрэлтэй холбоотойгоор нэлээдгүй осол гардаг ба үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсээс орон нутгийн чиглэлийн хатуу хучилттай замуудад судалгаа хийж, эвдрэл гэмтлийг нь тогтоон Зам тээврийн яаманд хүргүүлсэн байна. Дээрх хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. 

 

 

Э.ҮҮЛЭНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?