ЗАМЫН ХАЙС, ХАШЛАГЫГ УГААЖ ЦЭВЭРЛЭЛЭЭ

2017-01-17  

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний алба 238 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуваарьт зам талбайгаа цэвэрлэж, 24 рейсээр 108 тонн цас, хог хаягдал тээвэрлэсэн байна.

Ногоон байгууламжийн алба 98 хүний бүрэлдэхүүтэйгээр Хувьсгалчдын гудамж, Нарны зам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөөний замын нуух болон явган хүний замуудын цас цэвэрлэж нийт 7 рейсээр 31.5 тн хог тээвэрлэв.

Бөхийн өргөөний арын өгсүүр зам, Сансарын тунель, Нарны гүүр, ЭТГүүрний зүүн талын нүхэн гарц, Чингүнжав, Ард-Аюуш, Амарсанаа, Хасбаатарын гудамжинд автомашины яндангаас үүдсэн хөлдөлтийг 1 тонн бодис цацаж хайлуулан цэвэрлэв.

Мөн төв номын сан, Энхтайваны гүүрний хайс, хашлагыг угаавж цэвэрлэсэн  гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?