ЦЭРГИЙН ТОО БҮРТГЭЛ МАРГААШ ДУУСНА

2017-01-19  

Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдах юм.  

Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, шинээр 18 нас хүрсэн бол хоёр хувь цээж зураг иргэний үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлээрэй хүмүүсээ.

Цэргийн үүрэгтний бүртгэл нь

  • Цэргийн үүрэгтний нөөц 
  • Цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх боломжийг тодорхойлох
  • Цэргийн алба хаах үүрэг бүхий иргэний талаар шаардлагатай лавлах 
  • Мэдээллийн санг бүрдүүлэх 
  • Тайван болон дайны цагт Зэвсэгт хүчнийг бие бүрэлдэхүүнээр нөхөн хангахад шаардагдах мэдээллийг Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабт бүрдүүлэх зорилготой.

Иймд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг заасан хугацаанд амжиж бүртгүүлэхийг сануулж байна.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?