12 ЖИЛИЙН ЗАСАЛ ЦУВРАЛААР /ХУЛГАНА/

2016-02-13  

Хулгана жилтэн заяа төөрөг

 Тэр ирээдүйн амьдралдаа байнга санаа зовдог. Хэрүүл шуугиан дэгдээх дуртай, тогтворгүй түргэн ааштай. Үүсгэн байгуулагч, зохион бүтээгч болж чадах хамгаас гайхалтай шүүмжлэгчид болдог. Аюултай шийдвэр гаргадаг. Ажил нь нурах хандлагатай байсан эцсийг нь хүртэл явдаг. Өөрийн гоо үзэмжийг чадварлагаар ашигладаг. Хулгана жилтнүүд улс төрд амжилт гаргаж чадах төдийгүй алдартай жүжигчин ч болох нь бий.

 

Хулгана жилтний засал хариулга

1912 оны Усан хулгана жилтэн

Эр. Галд суусан. Сундуй, Ширнэн, Сэдэд зэрэг номыг уншуул. Энэ жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэ. Толгойн өвчнөөс сэргийл.

Эм. Усанд суусан. Лхам, Алтангэрэл айлтгуулж суудлаа засуул. Энэ жилдээ хар, шар өнгийн эд авахыг тэвч. Бөөр дотрын өвчнөөс сэргийл. Лусын хорлолоос болгоомжил.

1924 оны Модон хулгана жилтэн

Эр. Усанд суусан. Лхам, Алтангэрэл номуудыг айлтгуул. Энэ жилдээ хар шар өнгийн эд бүү ав. Лусын хорлолд өртөх магадлалтай.

Эм. Усанд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Найранд бүү яв. Унаа малнаас болгоомжил.

1936 оны Гал хулгана жилтэн

Эр. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Найранд бүү яв. Унаа малнаас болгоомжил.

Эм. Усанд суусан. Лхам, Алтангэрэл номуудыг айлтгуул. Энэ жилдээ хар шар өнгийн эд бүү ав. Үер уснаас болгоомжил. Бөөр савны өвчнөөс сэрэмжил.

1948 оны Шороон хулгана жилтэн

Эр. Усанд суусан. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуул. Суудал засуул. Энэ жилдээ хар, шар өнгийн эд бүү ав. Үер уснаас болгоомжил.

Эм. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Сэдэд, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Унаа мал авахаас болгоомжил.

1960 оны Төмөр хулгана жилтэн

Эр. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сэдэд, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Найранд бүү яв. Унаа мал авах, унахаас болгоомжил.

Эм. Усанд суусан. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуул. Энэ жилдээ хар шар өнгийн эд бүү ав. Загас гахайн мах идэхгүй бай. Үе мөчний өвчнөөс болгоомжил.

1972 оны Усан хулгана жилтэн

Эр. Усанд суусан. Лхам, Алтангэрэл номуудыг айлтгуул. Энэ жилдээ хар шар өнгийн эд бүү ав. Үер уснаас болгоомжил.

Эм. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Улаан идээ бүү гарга.

1984 оны Модон хулгана жилтэн

Эр. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Найранд бүү яв.

Эм. Усанд суусан. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуул. Суудал засуул. Энэ жилдээ хар шар өнгийн эд бүү ав. Бөөр савандаа анхаар.

1996 оны Гал хулгана жилтэн

Эр. Усанд суусан. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуул. Загас гахайн мах идэхгүй бай.

Эм. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Унаа мал авахаас болгоомжил.

2008 оны Шороон суудалтай хулгана жилтэн

Эр. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Унаа мал авахаас болгоомжил.

Эм. Усанд суусан. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуул. Суудал засуул. Энэ жилдээ хар шар өнгийн эд бүү ав. Үер, уснаас болгоомжил.

 

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?