12 ЖИЛИЙН ЗАСАЛ ЦУВРАЛААР /ҮХЭР/

2016-02-13  

Үхэр жилтэн заяа төөрөг

Хүмүүсийг илэн далангүй байлгаж чаддаг авьяастай. Харахад тайван хэдий ч жинхэнэ түргэн зантнууд байдаг. Тэрээр маш ажилсаг төдийгүй гэр бүлдээ сайн сайхныг авчирдаг. Биеийн хүчний болон оюуны ажлыг ч сайн хийнэ. Эмэгтэй үхэр бол гэрсэг. Гайхалтай сайн гэрийн эзэгтэй. Түүнд итгэж найдаж болох ч их зөрүүд. Үхэр жилтэй хүмүүс мэдрэмжтэй үнэнч хүмүүс байдаг. Хөдөлмөрлөж чадвал өсөн дэвжих жил тохионо.

Үхэр жилтний засал хариулга

1913 оны Усан үхэр жилтэн

Эр. Хийд суусан. Лхам, Ширнэн зэрэг ном уншуул. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.

Эм. Ууланд суусан. Гомбо, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ.

1925 оны Модон үхэр жилтэн

Эр. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид зэрэг ном уншуул. Зэс төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Толгой үе мөчнөөс сэрэмжил.

Эм. Шороон дээр суусан. Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Түүхий махнаас цээрлэ. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ.

1937 оны Гал үхэр жилтэн

Эр. Хийд суусан. Лхам, Ширнэн зэрэг ном уншуул. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.

Эм. Ууланд суусан. Гомбо, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах өмсөхийг цээрлэ.

1949 оны Шороон үхэр жилтэн

Эр. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид уншуул. Энэ жил зэс төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Нойргүйдэх, сэтгэл санаа тогтворгүйтэхээс сэргийл.

Эм. Шороон дээр суусан. Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Суудлын засал хийлгэ. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Бэлэвсрэлийн газар бүү яв.

1961 оны Төмөр үхэр жилтэн

Эр. Хийд суусан. Догсом, Ширнэн уншуул. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Мэдрэлийн өвчнөөс сэргийл.

Эм. Ууланд суусан. Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах өмсөхийг цээрлэ.

1973 оны Усан үхэр жилтэн

Эр. Огторгуйд суусан. Банзрагч, Санжил уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Нойргүйдэх, сэтгэл санаа тогтворгүйтэхээс сэргийл.

Эм. Шороонд суусан. Сундуй, санжид зэрэг ном уншуул. Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ.

1985 оны Модон үхэр жилтэн

Эр. Хийд суусан. Лхам, Ширнэн уншуул. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ.

Эм. Ууланд суусан. Гомбо, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас, өмсөхийг цээрлэ.

1997 оны Гал үхэр жилтэн

Эр. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид зэрэг ном уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Толгой үе мөчний өвчнөөс сэргийл. Газар хөдлөх цагаар хянуур бай.

Эм. Шороон дээр суусан. Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Бэлэвсрэлийн газар бүү яв. Лус хорлолоос болгоомжил.

2009 оны Шороон үхэр жилтэн

Эр. Хийд суусан. Лхам, Ширнэн зэрэг ном уншуул. Үхсэн малын мах бүү ид. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.

Эм. Ууланд суусан. Гомбо, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?