ХАМТАРСАН БАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

2017-01-23  

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах, хууль эрх зүйн мэдлэг олгох, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хамтарсан баг”-ийн сургалтыг зохион байгуулаж байна. Сургалтанд дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн төвийн Нэг цэгийн үйлчилгээний нийгмийн ажилтан, 1-8 дугаар хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнууд, хороодын Өрхийн эмнэлгийн дарга, хороон цагдаа, олон нийтийн байцаагч нарыг хамрууллаа.

Сургалт :

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга

-Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээ

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд “Хамтарсан Баг”-ийн оролцоо

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нийцүүлэн нэмэлт өөрчлөлт орсон бусад хуулиуд

-Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зэрэг сэдвээр явагдлаа.

Сургалтын төгсгөлд дээрх хамтарсан багийн гишүүд 2017 онд Хүүхэд, гэр бүлийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөөнд хамтран ажиллах хүсэлтээ нэгтгэв гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?