ХУЛГАЙЛСАН ЭД ЗҮЙЛЭЭ ФЭЙСБҮҮКЭЭР БОРЛУУЛЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

2017-01-24  

Улаанбаатар хотын хэмжээнд 1-р сарын 23-24-ны өдрүүдэд иргэд, байгууллагаас нийт 2130 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 80, зөрчлийн 1231, согтуугийн 537, зам тээврийн  ослын 282, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 61 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Эдгээр гэмт хэргийн дотроос хулгай дээрмийн хэрэг зонхилох хувийг эзэлж байна. Тухайлбал ганцхан өдрийн дотор автомашины толь болон хучлага хулгайлах нь газар авлаа.

БГД-12 хороонд 86-р цэцэрлэгийн гадна зогсоолд байсан автомашины цонхыг хагалж хулгай орж “Samsung J-7” гар утас, 63.000 төгрөг хулгайлсан байна. Тус хэргийг шалгахад БГД-12 хороонд суух 29 настай “Р” нь “Mercedes benz C-200” автомашины жижиг цонхыг хагалж орсон болох нь тогтоогджээ. Тус хэргийг БГДЦХ-1 шалгаж байна.

БЗД-14 хороонд байрлах “Их орд” худалдааны төвийн автобусны буудал дээр автомашины хучлага авч явсан сэжиг бүхий хүнийг цагдаагийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ саатуулан шалгахад БЗД-18 хороонд суух 20 настай “Б” нь авто машины хучлагыг хулгайлан авч явсан нь тогтоогджээ.

СХД-32 “Эмээлтийн ногооны зоорины дэргэд ногоо ачсан автомашиныг хулгайлсан хүнийг мөн барьсан байна. Тус хэргийг шалгахад “Hyundai pronter” автомашиныг  Төв аймаг Баянхангай суманд оршин суух 22 настай “У” хулгайсан болохыг тогтоон СХДЦХ-1 шалгаж байна.

СБД-15 хороонд Дамбадаржаагийн .. тоотын гадна байсан автомашинаас эд зүйл алдлаа” гэсэн мэдээллийг авч шалгахад СБД-15 хороонд суух 41 настай “Б” гэгч согтуурсан үедээ автомашины тээшнээс иж бүрэн түлхүүр багажыг хулгайлсаныг илрүүлэн СБДЦХ-2 шалгаж байна.

Дээрх хулгайн гэмт хэргийг ихэвчлэн 20-40 насныхан үйлдсэн байна. Эдгээр хулгайч нарын мэдүүлснээр харуул хамгаалалттай камертай, дохиололтой бол тийм газраас хулгай хийдэггүй гэдгээ хэлж байлаа. Мөн хулгайлсан эд зүйлээ цахим хуудаст тавьж зардаг гэж мэдүүлжээ. Иймээс иргэд та бүхэн эд зүйлдээ эзэн байж харуул хамгаалалттай гэрэлтүүлэгтэй газар автомашинаа байршуулж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?