ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ

2017-01-24  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын захирамжаар хотын даргын дэргэд өргөтгөсөн зөвлөл байгуулагдлаа.

Нийслэлийн хөгжлийн үзэл баримтлал, стратеги, нийгэм эдийн засгийн бодлогын асуудлаар хотын даргад зөвлөх үүрэг бүхий уг өргөтгөсөн зөвлөлд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөлөл, бизнес эрхлэгчид багтаж байна.

Нийслэлийн засаг даргын өргөтгөсөн зөвлөлийн анхны хуралдаан өнөөдөр Туушин  зочид буудалд болж, 2017 онд  хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар   нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.  

 Миний хувьд дэргэдэх зөвлөлөө өргөтгөж, олон байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулах хэрэгтэй гэж үзсэн. Шийдвэрийн хэрэгжилтэнд ч сайнаар нөлөөлж,  дарга нар  биш иргэдийн оролцоотойгоор  нийгэмд үр дүнгээ өгөхүйц оновчтой шийдвэрүүд гарна гэж харж байна. Улаанбаатар хотоо хөгжүүлэхэд та бүхний оролцоо маш чухал юм.

 Улиралд нэг удаа Засаг даргын гаргах гэж байгаа болон гаргасан  захирамж, шийдвэрийн талаар зөвлөлдөнө. Шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах нь их чухал зүйл. Гарсан шийдвэр сайн хэрэгжих үндэс болно гэсэн үг.” гэлээ.

1983 оноос хойш  нийслэл хотод Сонгинохайрхан дүүргийн эмнэлгээс хойш ганц ч эмнэлэг баригдаагүй. Бид энэ дөрвөн жилд багтаан 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтанд оруулж, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн  эмнэлэг, 10  эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчилж,  дүүргийн эмнэлэг болон өрхийн эмнэлгийн үйлчилгээг шинэ шатанд гаргах зорилт тавьж байна. 

Иргэдээ тав тухтай амарч, зугаалах орчныг бүрдүүлж, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эко хот болох зорилтыг хэрэгжүүлнэ. Авто замын салбарт гэхэд Азийн хөгжлийн банктай хамтран нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд “BRT” төслийн ажлыг эхлүүлэн 2019 онд эхний 4 шугамыг ашиглалтанд оруулна. 3 том гүүрийг шинэчилж,  Улаанбаатар-Чойр чиглэлийн  4 урсгалтай авто замын ажил хийгдэнэ. Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц зэрэг бүтээн байгуулалтууд хийнэ гэдгээ хэллээ.

Боловсролын салбарт 3 ээлжээр хичээллэдэг 31 сургуулийг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан өргөтгөх ажил хийхээр төлөвлөж байгаагаа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд хэллээ.

Энэ онд хийх хамгийн том ажил нийслэлийн эрх зүйн байдлыг шинэчлэхээр төлөвлөж байна. Бид “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулж, Засгийн газарт хүргүүлсэн. Одоо үзэл баримтлал нь батлагдчихвал УИХ-д өргөн баригдахад бэлэн болсон.” гэлээ. Нийслэлийн засаг даргын өргөтгөсөн зөвлөлийн гишүүд  хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар нээлттэй санал бодлоо хэлж, хотын эрх  зүйн байдлыг шинэчлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?