Улаанбаатар хотын хэмжээнд 1-р сарын 24-25-ны хооронд иргэд, байгууллагаас нийт 2042 мэдээлэл шалгагдсанаас,гэмт хэргийн 64, зөрчлийн 1240, согтуугийн 422, зам тээврийн ослын 316, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 57 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Тэр дундаа автомашины толь болон хучлага, машин дотор байсан эд зүйлийг авсан байна. Тухайлбал :
БЗД-12 “Чулуутын ... тоот хашаанд байсан автомашины хучлага алдлаа” гэсэн мэдээллийг шалгахад БЗД-24 хороонд суух М /эр.30н/ нь хулгайлсныг илрүүлэн БЗДЦХ 3 шалгаж байна.
СХД-18 “Сутайн буянт” захын зүүн талын дугуй засварын гадна байсан автомашинаасаа эд зүйлээ алдлаа” гэсэн мэдээллийг 21:00 цагт авч шалгахад тодорхой оршин суух хаяггүй Э /эр.43н/ нь бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлэн СХДЦХ-1 шалгаж байна.
СХД-18 “Залуус” хорооллын гадна автомашинд засвар хийж байхад эд зүйл алдагдсан байна” гэсэн мэдээллийг авч шалгахад тодорхой оршин суух хаяггүй Э /эр.43н/ нь бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлэн СХДЦХ-1 шалгаж байна.
СБД-7 “Номин” их дэлгүүрийн зүүн талд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ сэжиг бүхий хүнийг шалгахад тодорхой хаяггүй Е /эр.25н/ нь хулгайлсныг илрүүлэн СБДЦХ-1 шалгаж байна. Тэд дийлэнх нь автомашины толь, нум, хучлага, машин дотор байсан эд зүйлийг хулгайлсан нь тогтоогджээ. Энэ бол зөвхөн 1 шөнийн дотор гарсан баримт. Өдөр бүр гарч байгаагаас харвал хулгай газар авчээ.
Сүүлийн жилүүдэд улс орны эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргааны түвшин улам муудаж, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж байгаа нь гэмт хэргийн гаралт нэмэгдэх шууд шалтгаан болж өгч байна. Энэ нөхцөл, байдалд цагдаагийн албан хаагчид олон цаг, хоногоор нойр, хоолгүй ажиллах шаардлага гардаг. Хичнээн хулгайч өдөрт бусдын эд зүйлийг хулгайлж хохирол учруулж байгаа бол ? Иймд хулгай хийсэн хулгайч нарт төр төмөр нүүрээ харуулах цаг ирснийг дээрх жишээ харуулж байна.
Ц.ХИШГЭЭ