АЧААНЫ АВТОМАШИНЫ ЧИРГҮҮЛИЙН ХОЙД ДУГУЙНД ЗАМ ДЭЭР ТОГЛОЖ БАЙСАН 7 НАСТАЙ ЭРЭГТЭЙ ДАЙРАГДЖЭЭ

2017-01-26  

Өчигдөр Баян-өлгий аймгийн Цэнгэл сумын 9-р багийн төвд шороон замд Донг Фэнг маркийн ачааны авто машины чиргүүлийн хойд дугуйнд зам дээр тоглож байсан 7 настай эрэгтэй А нь дайрагдаж амь нас нь хохирсон байна.

Эцэг эхчүүд үр хүүхдээ харгалзах хүнгүй байлгаснаас хүүхдүүд осол аваарт ихээр өртөх болсон. Тухайн үед хүү нь харгалзах хүнгүйгээр тоглож байжээ. Тус хэргийг Баян-өлгий аймгийн замын цагдаа үргэлжлүүлэн шалгаж байна.

Мөн ЧД-ийн нутаг Дэнжийн 1000-ын замд Хүчит шонхор захын зүүн замд Эмсид ХХК-ны H.Aero City маркийн 540 маркийн автомашины жолооч О нь Kia Pregio маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 37 настай эрэгтэй Д нарын 2 хүн гэмтсэн байна.

Замын цагдаагийн алба хаагчид 25-26-ний хооронд гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 63 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

 

                                                       

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?