12 ЖИЛИЙН ЗАСАЛ ЦУВРАЛААР / ТУУЛАЙ /

2016-02-15  

Туулай жилтний заяа төөрөг

Ажил хэрэг болон хувийн амьдралд тань дөрөвдүгээр сараас наймдугаар сар хүртэл маш их тэсвэр тэвчээр шаардах болно. Оны сүүлд орлогоо тогтворжуулах, хувийн амьдралаа зохицуулах, хүссэн зүйлдээ хүрэх боломжтой. Болох болохгүйг харьцуулахгүйгээр хэзээ ч шийдвэр гаргадаггүй. Ийм болгоомжлол нь бусдад шагшин гайхах, сэтгэл итгэл найдварыг төрүүлдэг. Санхүүгийн тал дээр азтай, худалдаанд амжилт олно.

Туулай жилтний засал хариулга

1915 оны Модон туулай жилтэн

Эр. Ууланд суусан.Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Хутга мэс бүү ав.

Эм. Хийд суусан. Лхам, Жадамба зэрэг ном уншуул. Шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар намрын цагаар анхааралтай бай.

1927 оны Гал туулай жилтэн

Эр. Шороонд суусан. Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс төмөр авахгүй бай. Түүхий махнаас цээрлэ. Лус хорлолоос болгоомжил.

Эм. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид зэрэг ном айлтгуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Толгой үе мөчний өвчнөөс сэргийл.

1939 оны Шороон туулай жилтэн

Эр. Ууланд суусан. Гомбо, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

Эм. Хийд суусан. Лхам, Логсом, Ширнэн зэрэг номыг айлтгуул. Шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ.Үхсэн малын мах бүү ид. Хавар намрын цагаар анхааралтай бай.

1951 оны Төмөр туулай жилтэн

Эр. Шороон дээр суусан. Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Энэ жилдээ эмэгтэй хүний малгай, шавар эдлэл бүү ав. Бэлэвсрэлийн шазар бүү яв. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ.

Эм. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид, молом зэрэг ном уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Ад зэтгэрийн хорлолт өртөхөөс болгоомжил.

1963 оны Усан туулай жилтэн

Эр. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Хутга мэс бүү ав.

Эм. Хийд суусан. Лхам, Жадамба, Банзрагч зэрэг ном айлтгуул.  Шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.

1975 оны Модон туулай жилтэн

Эр. Шороон дээр суусан. Жадамба, Сундуй зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй байх. Газар ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ.

Эм. Огторгуйд суусан. Нит, Банзрагч, Санжид молом зэрэг ном айлтгуул. Нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Газар хөдлөх цагаар болгоомжил.

1987 оны Гал туулай жилтэн

Эр. Ууланд суусан. Гомбо, Банзрагч зэрэг ном уншуул. Ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

Эм. Хийд суусан. Лхам, Жадаба, Догсом зэрэг ном уншуул. Шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Салхи шуурганаас болгоомжил.

1999 оны Шороон туулай жилтэн

Эр. Шороон дээр суусан. Жадамба, Сундуй зэрэг ном уншуул. Энэ жилдээ шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс төмөр авах хэрэггүй. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ.

Эм. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид молом зэрэг ном уншуул. Өндөрлөг газар явахыг цээрлэ. Толгой үе мөчний өвчнөөс сэргийл.

2011 оны Төмөр туулай жилтэн

Эр. Ууланд суусан. Гомбо, Банзрагч зэрэг ном уншуул. Ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

Эм. Хийд суусан. Лхам, Жадамба, Догсом зэрэг ном айлтгуул. Шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Салхи шуурганаас болгоомжил.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?