ХУЛГАЙД ЭД ЗҮЙЛЭЭ АЛДСАН БОЛ ДАРААХ ЦАГДААГИЙН ХЭСГҮҮД ДЭЭР ОЧИЖ ЛАВЛАНА УУ

2017-01-27  

Улаанбаатар хотын хэмжээнд 1-р сарын 26-27-ны хооронд иргэд, байгууллагаас нийт 2049 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 46, зөрчлийн 1250, согтуугийн 477, зам тээврийн ослын 276, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 52 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Дийлэнх нь хулгайд эд зүйлээ алджээ. 

Тухайлбал : БГД-14  “зочид буудлын....өрөөнөөс эд зүйлээ хулгайд алдсан” гэсэн  мэдээллийг шалгахад : “Iphone 6s” гар утсыг БГД-23 хороонд суух "Ц" нь согтуурсан үедээ хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БГДЦХ-1 шалгаж байна. 

БГД-7 Говь Сауны гадна байсан автомашинд 1-р сарын 25-26нд шилжих шөнө "хулгай орсон байна" гэсэн мэдээллийг шалгахад : СХД-2 хороонд суух Г-ийн “Sоnata-5” автомашины аккумляторыг СХД-10 хороонд суух Б нь бусадтай бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БГДЦХ-2 шалгаж байна.

БЗД-14 “НОУХТөвийн хашаан дотор байсан автомашинд хулгай орсон байна”  гэсэн мэдээллийг шалгахад : ЧД-14 хороонд суух Ө-ийн  “Toyota Рrius-20”  автомашины толь 2 ширхэгийг Тодорхой оршин суух хаяггүй Б гэгч хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БЗДЦХ-1 шалгаж байна.

БЗД-16 25-р байрны гадна байсан автомашинаас 1-р сарын 26-ны 04.25 цагийн үед хулгай хийж байсан 2 иргэнийг телекамерын хяналтаар илрүүлж  шалгахад : БГД-6 хороонд суух "Т"  “Toyota Рrius-20” автомашины толь 2-ыг, БЗД-17 хороонд суух "Ч" нь бусадтай бүлэглэн хулгайлж байсныг үйлдэл дээр нь илрүүлэн БЗДЦХ-1 шалгаж байна.

СБД-11 “68 байрны гадна автомашин шатаж байна”  гэсэн мэдээллийг шалгахад : Баянхонгор аймгийн Баянөндөр сумын харьяат Н “Sonata-4” автомашины зүүн хойд талын дугуй, зүүн хойд талын их гэрэл, зүүн талын хамгаалалт /гүпер/ зэрэг эд зүйлс цахилгааны үүсгэврээс гал гарч шатсан хэргийг  СБДЦХ-2 шалгаж байна.  

Хэрэв та хулгайд эд зүйлээ алдсан бол дээр дурдсан цагдаагийн хэсгүүдэд биеэр очиж лавлана уу.     

 

 

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС            

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
z:Мөнгөтэй болох арга http://Cash4Visits.com/ref.php?refId=344696 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ до**** сардаа 150-900$ до****ын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт. 2017-01-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?