Өрхийн амьжиргааны судалгааг гурван жил тутамд хийдэг. Тэгвэл энэхүү судалгааг ирэх гуравдугаар сарын 10-аас орон даяар эхлүүлэхээр болжээ. Энэ удаагийн амьжиргааны төвшин тогтоох судалгаанд 600 гаруй мянган өрх хамрагдах бөгөөд судалгаа хийхэд 4.5 тэрбум төгрөг зарцуулна хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Одоогоос гурван жилийн өмнө энэхүү судалгааг хийсэн байдаг. Энэ жилийн судалгааг өргөн цар хүрээнд авч үзэх, төрөөс халамж хүртэх ёстой жинхэнэ эзэд нь халамж хүртэж байгаа эсэхийг тодорхойлох чухал судалгаа болно гэдгийг салбарын сайд нь онцолсон юм.
Судалгааны гол зорилго нь Монгол Улсын бүх иргэний амьжиргааны түвшний үзүүлэлтүүдийг багтаасан цахим мэдээллийн сан бүрдүүлэх, төр, засгаас иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээнд хамруулах өрх, иргэнийг оновчтой сонгох, ядуурлыг бууруулах болон өрхийн амьжиргааг дээшлүүлэх ажил төлөвлөх, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Мөн энэ жилийн судалгааг өргөн цар хүрээнд авч үзэх, төрөөс халамж хүртэх ёстой жинхэнэ эзэд нь халамж хүртэж байгаа эсэхийг тодорхойлох чухал судалгаа болно гэдгийг онцолж байгаа юм байна.
А.ЦЭРЭНДУЛАМ