ЯГ ОДОО УТААНЫ ЭСРЭГ БООЖ ҮХЛЭЭ ЖАГСААЛ БОЛЖ БАЙНА

2017-01-28  

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр Утааны эсрэг ээж аавууд жагсаал хийж 4000 гаруй хүн цугласан гэж жагсаалыг санаачлагч Ц.Пүрэвхүү хэлсэн юм. Яг одоо талбай дээр  утааны эсрэг “Боож үхлээ” жагсаал болж байна.

Эцэг, эхчүүд, урлаг соёлынхон, оюутан залуусын сайн дураараа оролцох тайван жагсаал болж байна. Та бүхэн өргөнөөр оролцоно уу. Өнөөдрийн жагсаалд хүмүүсийн оролцоо маш чухал бөгөөд  төрийн гурван өндөрлөгт  шаардлага хүргүүлэх юм

Жагсагчид нь чөлөөт ардчилсан нийгэмд бүх нийтийн сонгуулийн дүнгээр сонгогдон төрийн эрх барьж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Нийслэлийн ИТХ, Улаанбаатар хотын Захирагч нарт дараах шаардлагыг тавьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Та:

  1. Агаарын бохирдол, утааг гамшиг гэж үзэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар идэвх, санаачлагатай, тууштай ажилла.  
  2. УИХ-ын чуулганд биечлэн оролцож, уг асуудлыг яаралтай хэлэлцүүл.
  3. Эрх мэдлийнхээ хүрээнд томилдог, мөн удирддаг Ерөнхийлөгчийн тамгын газрын эрх бүхий албан тушаалтнуудынхаа албан хэрэгцээнд ашиглаж буй автомашины тоог Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө 40% бууруул.

Монгол Улсын Их Хурал, УИХ-ын дарга М. Энхболд Та:

  1. Агаар, хөрс, усны бохирдлыг гамшиг гэж үзэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлаа яаравчилж УИХ-р хэлэлцэж буй Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд яаралтай эдгээр нэр томьёог тодорхойлж оруул.
  2. УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороог 2017.02.10-ны дотор хуралдуулж, цаашид уг дэд хороо сар бүр дор хаяж нэг удаа хуралдан УИХ-ын түвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг нэн даруй авч хэлэлцэж, шийдвэрлэж байхаар зохион байгуул.
  3. Агаарын бохирдлын асуудлыг хариуцсан олон давхар бүтэц, тогтолцоог нэгтгэн нэгдмэл удирдлагатай, урт хугацаанд тогтвортой бүтцээр шийдэх инстүүц загварчлалыг боловсруулж, баталж, хэрэгжүүл.
  4. Иргэдийн хяналттай төсвийн зарцуулалт, Шилэн дансны хуулийн заалтыг мөрдөж ажиллаж байгаа байдалд хатуу хяналт тавьж ажиллан, хууль зөрчигчдөд хариуцлага тооцох ажлыг манлайлан хэрэгжүүл.
  5. Агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй хөрөнгийн хуваарилалт, зарцуулалтад хяналт тавих иргэдийн оролцоог хангах бүтцийг баталгаажуулж УИХ-ын тогтоол батла.
  6. УИХ-ын эрх мэдлийн хүрээнд томилогддог ба УИХ-ын Тамгын газарт ажилладаг эрх бүхий албан тушаалтнуудын албан хэрэгцээнд ашиглаж байгаа автотээврийн хэрэгслийн тоог энэ жил 30% бууруул.
  7. УИХ ээлжит бус хуралдаан зарлаж, агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батла.

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
z:Мөнгөтэй болох арга http://Cash4Visits.com/ref.php?refId=344696 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ до**** сардаа 150-900$ до****ын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт. 2017-01-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?