ЖОЛОО БАРИХ НЬ ХҮНД ХӨДӨЛМӨРТ ТООЦОГДДОГ

2017-01-30  

Нийт зам тээврийн ослын 40-70 хувийг жолооч хөдөлмөрийн чадвараа алдсан үедээ гаргадаг гэж судлаачид үздэг. “Жолоочийн хөдөлмөр” гэсэн нэр томъёо нь өөрийн гэсэн онцлогтой бөгөөд жолооны ард удаан хугацаагаар суух нь биеийн хүчний хөдөлмөр хийсэнтэй адил гэж тооцдог. 

Учир нь жолооч хөдөлгөөний нөхцөл, орчны байдалд үнэлэлт өгөх, түүнд зохицсон шийдвэр гаргах зэрэг мэдээллийн ачаалалд орохоос гадна нуруугаа бөхийлгөж, гараа сунгаж удаан явснаар цусны хэвийн үйл ажиллагаа алдагдаж амархан ядаргаанд ордог байна. Хөдөлгөөний эрчмээс ихэнхдээ хамаардаг мэдээллийн ачаалал нь ядаргааны эх үүсвэр болдог төдийгүй бие болон сэтгэл зүйн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж бухимдах, уурлах, хэн нэгэнд уур омгоо гаргах зэрэг таагүй орчинг бий болгохоос гадна осол, зөрчилд холбогдох нөхцөлийг бүрдүүлдэг байна. 

Өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг хариуцан яваа жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, үүрэг хариуцлагаа дээшлүүлэн, бусдадаа хүндэтгэлтэй хандан, аюулгүй байдлаа сайтар хангаж  анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.

                                                  

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?