Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэргийн дийлэнх хувийг дээрмийн хэрэг эзэлж байна. Мөн насны байдлыг харвал 16-30 насны залуус холбогдсон байгаа юм. Дээрмийг хэрэг хийж байгаа залуусын дийлэнх нь орон нутгаас орж ирсэн мөн оюутан залуус холбогдож байгаа нь анхаарал татжээ. Дээрмийн хэргийг бусадтай бүлэглэн үйлдэж байгаа нь хуулийн байгууллагын санааг зовоож байна. Амралтын өдрүүдэд дээрмийн хэрэг хийсэн хэд хэдэн залуусыг саатуулан шалгаж байна. Тухайлбал :
СХД-13 хороонд гэртээ байж байхад нь үл таних эрэгтэй орж ирэн дарамталж гар утсыг нь дээрэмдсэн хэргийг шалгахад тус хороонд амьдрах "П" нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн айлган сүрдүүлж дээрэмдсэн болохын тогтоосон байна. Хэргийг СХДЦХ-1 шалгаж байна.
БЗД-8 хороонд явж байсан иргэн Н-ийг үл таних 4 залуу зодож “Iphone -5S” гар утас, 25.000 төгрөгтэй хэтэвчээ дээрэмдүүлжээ. Тус хэргийг шалгахад БЗД-24 хороонд суух Ч, БЗД-16 хороонд суух О, БЗД-16 хороонд суух Ц, БЗД-16 хороонд суух Э нар бүлэглэн дээрэмдсэнийг илрүүлэн БЗДЦХ-3 шалгаж байна.
Иймд иргэд та бүхэн аюулгүй байдлаа хангаж, ганц нэгээр орой үдэш явахгүй байхыг анхааруулъя.
Ц.ХИШГЭЭ