ХҮЧИНДЭХ БОЛОН МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГ ӨСӨХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

2017-01-30  

Мансууруулах бодис хадгалах, тээвэрлэх, борлуулах гэмт хэрэг нэг жилийн дотор 76.1 хувиар өссөн үзүүлэлтийг өнөөдөр  Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээллээ. 2015 онд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх, эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, борлуулах гэмт хэрэг 42 бүртгэгдэж байжээ.

Тэгвэл 2016 онд энэ тоо 74 болж 76.1 хувиар өссөн байна. Мөн мансууруулах бодистой холбоотой ял шийтгүүлсэн хүний тоо 76 байсан бол 138 болж 81.5 хувиар өссөн байна. Сүүлийн хоёр жилд хар тамхи болон хүчин, бусдын биед хүнд гэмтэл учруулах хэрэг нэмэгдэх хандлагатай болжээ.

Хүчингийн хэрэг л гэхэд 2.7 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 3.5 хувиар өссөн байна. Мөн бусдын биед санаатай хүнд гэмтэл учруулах хэрэг 2015 онд 303 байсан бол 2016 онд 317, ял шийтгүүлэгчдийн тоо 314-өөс 325 болж нэмэгджээ.

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

Шүүхээс төрийн санд оруулсан орлого өсчээ

Монгол Улсын шүүхээс 2016 онд нийт 15 тэрбум 105 сая 647 мянга 880 төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ.

Үүнээс улсын тэмдэгтийн хураамжаар 13 тэрбум 826 сая 123 мянга 448 төгрөг, торгох ялаар 983 сая 923 мянга 582 төгрөг, захиргааны зөрчлийн торгох арга хэмжээгээр 191 сая 562 мянга 940 төгрөг, эд хөрөнгө хураах ялаар 104 сая 37 мянга 910 төгрөгийг төрийн санд оруулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

Өнгөрсөн онд гэмт хэрэг давтан үйлдэж шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо 24.5 хувиар, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 14.5 хувиар, эмэгтэйчүүдийн тоо 22 хувиар, насанд хүрээгүй хүний тоо 14.7 хувиар тус тус буурсан бол согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний тоо 1.7 хувиар өссөн байна.

Гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 46.3 хувь нь 18-29 насны хүмүүс байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар буурсан. Нийт ял шийтгүүлсэн хүмүүсийн 62.6 хувь нь /давхардсан тоогоор/ нь эрхэлсэн ажил, сургуульгүй хүмүүс байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.1 хувиар буурсан байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад дээд боловсролтой ял шийтгүүлсэн хүний тоо 0.7 хувиар, бүрэн дунд боловсролтой ял шийтгүүлсэн хүний тоо 1.4 хувиар тус тус өссөн.Гэмт хэргийн улмаас амь хохирсон иргэний тоо 8 хүнээр буюу 1.5 хувиар өссөн байна. Хүндэвтэр гэмтэл авсан иргэдийн тоо 13 хэргээр буюу 1.6 хувиар өсчээ.

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо


“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

 

 

ЭХ СУРВАЛЖ : ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Саруулзаяа:Хайран сайхан залуус маань хар тамхинд донтоод байгааг төр засаг цагдаагийн байгуул**** анхааралдаа авахгүй бол болохоо байлаа. 2017-01-30
Мандухай:Ингээд мэдээлж байхын оронд урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх зүйл хийгээч. 2017-01-30
Бямбаа:Болохоос нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваачээ. Нийгэм угаасаа хэцүү байхад ... 2017-01-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?