12 ЖИЛИЙН ЗАСАЛ ЦУВРАЛААР / МОГОЙ /

2016-02-15  

Могой жилтний заяа төөрөг

2016 онд могой жилтэн нэмэлт орлого олно. Оны эхэн үе, зургаа, аравдугаар сард ажлын ачаалал ихсэнэ. Оны төгсгөлд хамтран ажиллах санал ирнэ. Өөрийн зөн билэгт итгэ. Байгалиас заяасан тооцоолох чадвар нь санхүүгийн томоохон алдагдлаас хамгаалах боловч урьдчилан таамаглаагүй гэнэтийн үйл явдлууд таны байдалд нөлөөнө.

Могой жилтний засал хариулга

1917 оны Гал могой жилтэн

Эр. Огторгуйд суусан. Намхайнинбу, Банзрагч зэрэг ном уншуул. Зэс төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Толгой үе мөчний өвчнөөс сэрэмжил.

Эм. Шороонд суусан. Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Бэлэвсрэлийн газар бүү яв.

1929 оны Шороон могой жил

Эр. Хийд суусан. Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Үхсэн малын мах бүү ид. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Салхи газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

Эм. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Яр шарх гарах, үс унах, шар ус гүйх өвчнөөс сэргийл.

1941 оны Төмөр могой жилтэн

Эр. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид молом зэрэг ном уншуул. Зэс төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Толгой үе мөчнөөс сэрэмжил.

Эм. Шороон дээр суусан. Жадамба, Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Түүхий махнаас цээрлэ. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ.  

1953 оны Усан могой жилтэн

Эр. Хийд суусан. Догсом, Ширнэн, зэрэг ном уншуул. Үхсэн малын мах бүү ид. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Салхи газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

Эм. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ.

1965 оны Модон могой жилтэн

Эр. Огторгуйд суусан. Намхайнинбу, Банзрагч, Санжид молом зэрэг ном уншуул. Зэс төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Зүс буруу хүнийг гэртээ бүү оруул. Нойргүйдэх, сэтгэл санаа тогтворгүй байхаас сэргийл.

Эм. Шороон дээр суусан. Жадамба, Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Суудлын засал хийлгэж болно. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ.

1977 оны Гал могой жилтэн

Эр. Хийд суусан. Лхам, Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Үхсэн малын мах бүү ид. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.

Эм. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Хутга мэс бүү ав.

1989 оны Шороон могой жилтэн

Эр. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид молом зэрэг ном уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Толгой үе мөчний өвчнөөс сэрэмжил.

Эм. Шороон дээр суусан. Жадамба, Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Лусын хорлолоос болгоомжил.

2001 оны Төмөр могой жилтэн

Эр. Хийд суусан. Лхам, Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Үхсэн малын мах бүү ид. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.

Эм. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жил ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ.

2013 оны Усан могой жилтэн

Эр. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид молом зэрэг ном уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Толгой үе мөчний өвчнөөс сэргийл.

Эм. Шороон дээр суусан. Жадамба, Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Лусын хорлолоос болгоомжил.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?