ИРГЭДИЙН ХЭНЭГГҮЙ БАЙДАЛ ХУЛГАЙЧ НАРЫГ ӨӨГШҮҮЛЖ БАЙНА

2017-01-31  

Хулгай дээрмийн хэрэг их гарч байгаа талаар бид мэдээлсээр, цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа. Гэвч хулгай хэрэг багасахгүй байна. Cap шинэ дөхөхөөр бууз банш, махны хулгай газар авдаг. Мөн дээрээс нь халаасны хулгайч нарын ажил ид эхэлж, иргэдийн хэнэггүй, болгоомжгүй байдлыг тэд сурамгай гэгч нь ашигладаг гэхэд хэлсдэхгүй.

Нийслэлд өдөрт арав гаруй хулгайн гэмт хэрэг бүртгэгдэж байна. Харин үүний цаана бүртгүүлээгүй хэдэн хэрэг байгаа бол. Өчигдөр л гэхэд СХД-1 хороонд байрлах  “Нарангийн гол ... тоотод байрлах найман нэрийн хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж дэлгүүрт байсан хүнсний зүйлсийг хулгайлсан хэрэг гарчээ. Энэ хэргийг 17 настай хүүхдүүд дээрх хэргийг үйлдсэн нь харамсалтай. Уг дэлгүүр хамгаалалт дохиололгүй байгаа нь хулгайч нарт хулгай хийх боломж олгосоор...

Мөн БЗД-14 “Их орд худалдааны төвийн гадна иргэн "Д" халааснаас “SKY” гар утсыг иргэн "Ш" нь хулгайлж байсныг цагдаагийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах үедээ үйлдэл дээр нь  илрүүлжээ. Зөвхөн хоёрхон жишээн дээрээс харахад л монголчууд алхам тутамдаа хулгай хийж байна.  Бид чинь ийм байдалдаа тулчихсан хүмүүс үү ? гэж асуухад хүргэж байна. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?