ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!

2017-01-31  

Ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар улирлын амралт дуусч хичээл сургууль эхлэж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөнд оролцогч тэр дундаа хүүхдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор хараа хяналт, асран хамгаалагчгүй, буруу тээвэрлэлтээс шалтгаалан хүүхэд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал гардаг. Өчигдөр хүүхэдтэй холбоотой зам тээврийн 3 осол бүртгэгдсэн байна.

БЗД-ийн нутаг Нянтайсүрэнгийн гудамж, БХИС-ийн баруун замд H.Accent маркийн авто машины жолооч Д нь явган зорчигч 08 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээсэн.

Хүүхдийг гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслээр аюулгүй зөв тээвэрлэхэд эцэг эх асран хамгаалагчийн үүрэг оролцоо хамгийн чухал байдаг.  0-10 хүртэлх насны хүүхдийг эцэг, эх асран хамгаалагчтай замын хөдөлгөөнд оролцуулах, үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, аюулгүй замын хөдөлгөөнд оролцох талаар байнга зөвлөж зааварлах, зөв үлгэр дуурайлалыг үзүүлдэг байх, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын хамгаалах суудал, хамгаалалтын бүсийг нь хэрэглэж хэвшин аюулгүй байдлыг нь хангаж оролцуулахыг зөвлөж байна.

 

 

                                                       ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?