ӨНӨӨДРӨӨС ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2017-02-01  

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг өнөөдрөөс мөрдөж эхлэх гэж байна. Энэ хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг 2016 оны 12 сарын 22-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан билээ.

Энэ 2-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль нь өмнөх хуулиасаа урьдчилан сэргийлэх асуудлыг нилээд их тусгаж өгснөөрөө онцлог болж байгаа билээ.

Эхний тохиолдолд хүчирхийлэл үйлдэгч этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хуулиар баривчлах шийтгэл оногдуулахаар заажээ. Хүчирхийллийг удаа дараа үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар зохицуулна гэж заасан байна.

3 буюу түүнээс дээш удаа гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна. Захиргааны хариуцлагын хуулийн дагуу 7-30 хоног баривчилна.

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтарсан баг ажиллах юм байна. Цагдаагийн алба хаагч, өрхийн эмч, нийгмийн ажилтан, хороо дүүргийн ажилчид, засаг дарга нар гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэн ажиллах болж байна. 

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?