Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг.
Татвараа төлөхдөө улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж төлж байгаа юм. 2, 7-оор төгссөн улсын дугаартай жолооч нар хуулийн дагуу татвараа төлнө.
Өнөөдөр 2 сар эхэлж байгаа болохоор 2, 7-оор төгссөн улсын дугаартай жолооч энэ сардаа багтааж татвараа төлөх хэрэгтэй юм.
Жолооч таны автомашины улсын дугаар :
2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
5, 0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх хуваарьтай юм.
А.ЦЭРЭНДУЛАМ