Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 39 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 296 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 230 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээс авч үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон явган зорчигч 3, Зам тээврийн осолд өртсөн хүүхэд 1 байна.
БГД-ийн нутаг Гэр хорооллын зам, Зүүн наран 7-190 тоот хашааны урд замд T.Estima маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 50 настай эмэгтэй Э-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна.
Орон нутагт Ховд аймгийн Мөст сумаас хойг 20 км-т “Халзан хошуу” гэх газрын шороон замд Б жолоочтой улсын дугааргүй Мустанг маркийн мотоцикль онхолдож жолооч 25 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирсон хэрэг гарсан байна.
ЭХ СУРВАЛЖ: ЗЦГ