ШИНГЭН СҮҮНИЙ ИМПОРТ ХИЙХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ ГЭЖ ҮЗЛЭЭ

2017-02-03  

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар ахлуулсан Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл өчигдөр /2017.02.02/ анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар 2017 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний тоо,  хэмжээний тухай асуудлыг хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусгаж зөвлөмж гаргахаар болов. Энэ дагуу үхрийн мах 38 мянга тонн, адууны мах 20 мянган тонныг экспортлохоор, харин хонь, ямааны махны хэмжээнд хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ.

Мөн улаанбуудайн гурил 15 мянган тонн, хүнсний улаанбуудайг 10 мянга тонныг экспортлохоор тогтов.  Харин үхрийн мах 500 тонн, хуурай сүү 4240 тонн, үрийн буудай 10 мянга тонн импортолж, шингэн сүүний импорт хийхгүй байх нь зүйтэй гэж үзлээ. Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махыг экспортлоход Монголын талаас шалтгаалах бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулж, экспортлогч аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллахыг ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт тус тус чиглэл болгосон байна.

 

Эх сурвалж : ХХААХҮЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?