Сүүлийн үед мал амьтны гоц халдварт өвчин ихсэж байна. Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Элстэйн майхан” гэдэг газар малчин Б-н 13 хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.01.26-ны өдрийн 17-296 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож сумын Засаг даргын 2017.01.26-ны өдрийн А/32 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2017.02.02-ны өдрийн байдлаар хяналтын 1 цэгт, 16 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 88 өрхийн 19483 хонийг вакцинжуулж, 13 хонийг устгасан байна.
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цохиот багийн “Цөөвөрт” гэдэг газар малчин Г-н 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.02.02-ны өдрийн 642дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2017.02.02-ны өдрийн А/08 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоолоо.
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом багийн “Самгадын элст хошуу” гэдэг газар иргэн Б-н нохойруу үнэг дайрч үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.02.01-ний өдрийн 17-55 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдож, тус сумын Засаг даргын 2017.02.02-ны өдрийн А/10 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоогдсон байна. Онцгой байдлын газраас мал амьтны гоц халдварт өвчин гарсан газруудад хорио цээрийн дэглэм тогтооноод байна.
ЭХ СУРВАЛЖ : ОБЕГ