Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 579 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 471 дуудлага бүртгэгдлээ. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 8, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 /үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн явган зорчигч 2, сургуулийн насны 1 хүүхэд байна/.
Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 84 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
Тухайлбал :
Нийт бүртгэгдэж буй зам тээврийн ослын шалтгааны 80 орчим хувийг жолооч нар тээврийн хэрэгслийн хажуу хоорондын зай барьдаггүй, уулзвар, гарц нэвтрэх журам зөрчсөнөөс үйлдэгдэж байна.
Тухайлбал : Замын хөдөлгөөний дүрмийн 12.8 дахь хэсэгт “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй”, 12.2 дахь хэсэгт “Хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал бий болсон үед уулзвар руу орохыг хориглоно”, 8.11 дэх хэсэгт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааран сонгож явна.” зэрэг дүрмийг биелүүлж хөдөлгөөнд оролцоогүйгээс зам тээврийн осол үйлдэгдэж байна.
Иймд жолооч, зорчигч та замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримталж, хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцоно уу. Замын хөдөлгөөнд оролцож байхад хэн хурдан юмуу, хүч түрэн явж байгаа нь хождоггүй. Харин хэн дүрмээрээ явж байгаа нь осол, аюулаас хол үлддэг.
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА