ХУЛГАЙН ХЭРЭГ ДИЙЛДЭХЭЭ БАЙЛАА

2017-02-07  

Улаанбаатар хотын хэмжээнд 2-р сарын 06-07-ны өдрийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1438 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 71, зөрчлийн 605, согтуугийн 399, зам тээврийн  ослын 363, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 50 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Дээрх дуудлагын дийлэнх хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа юм.

Хоёрхон өдрийн дотор УБ хотын хэмжээн гарсан хулгайн хэрэг 

БГД-5 хороо “Тэмүүлэл хотхоны ...-р байранд байрлах интернетийн төхөөрөмж шөнө хулгайд алдагдсан байна” гэсэн мэдээллийг шалгахад тус хэргийг 37 настай Э гэгч нь хулгайлсан байна.

БЗД-14 хороо “Нарантуул” ОУХТөвийн зүүн зогсоолд тавьсан автомашинаас эд зүйл хулгайд алдсан байна” гэсэн мэдээллийг  шалгахад СХД-3 хороонд суух А гэгч үйлдсэнийг тогтоожээ.

СБД-8 хороонд “ШУТИС”-ийн  байрны ... тоот өрөөнөөс эд зүйл хулгайлж байсан хүнийг барилаа“ гэсэн мэдээллийг шалгахад ЧД-6 хороонд суух Н гэгч нь компьютерын процессор 3ш-ийг хулгайлан авч байгаад баригджээ.

БГД-9 хороонд “Хулгай хийж байсан хүнийг барьсан байна” гэсэн мэдээллийг шалгахад ЧД-13 хороонд суух М нь эвдэж хулгай хийж байгаад хохирогчид баригдсаныг  БГДЦХ-2 шалгаж байна.

БЗД-20 хороонд “Баяндөхөмийн ... тоотын хашаанд байсан автомашинд  “2017 оны 01-р сарын 15-наас 02-р сарын 03-ны хооронд хулгай орсон байна” гэсэн мэдээллийг шалгахад Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М  нь тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БЗДЦХ-3 шалгаж байна.  

СХД-29 хороонд “Драгон төвийн гадна эд зүйлээ хулгайд алдлаа” гэсэн мэдээллийг шалгахад ЧД-11 хороонд суух Ө гэгч нь хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн СХДЦХ-3 шалгаж байна.

СБД-3 хороонд байрлах “Club-24” бааранд хулгай хийсэн хүн байна” гэсэн мэдээллийг шалгахад ХУД-15 хороонд суух Г  нь хулгайлсныг илрүүлэн СБДЦХ-1 шалгаж байна. 

ХУД-13 хороонд ” Найман нэрийн хүнсний дэлгүүрт хулгайч орсон байна” гэсэн мэдээллийг шалгахад ХУД-13 хороонд суух М /эр.17н/ нь хулгайсныг илрүүлэн ХУДЦХ-2 шалгаж байна.  

Энэ мэтчилэн хулгайн гэмт хэрэг ихээр гарч байгааг УБ хотын цагдаагийн газраас анхааруулан мэдээлсээр байгаа хэдий ч иргэд эд зүйлдээ эзэн болж чадахгүй байна. Удахгүй сар шинэ болох гэж байгаатай холбогдуулан иргэдийн бэлтгэсэн идээ ундааг хулгайлах нь элбэг байдаг учир та бүхнийг сонор сэрэмжтэй, гэр орноо эзэнтэй байлгаж, гэрэлтэй харуул хамгаалалт сайтай орчин машинаа орхиж, хяналт тавихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?