Хонь жилтний заяа төөрөг
Оны эхний хагаст хонинуудыг орлогын шинэ эх үүсвэр хайхад хүргэж, өмнөх жилүүдийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх бодит боломжийг авчирна. Уран зохиол болон техникийн чадвар шаардсан ажлыг амжилттай хийдэг сайн мэргэжилтэн байж чадна.
Хонь жилтний засал хариулга
1919 оны Шороон хонь жилтэн
Эр. Шороонд суусан. Жадамба, Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ.
Эм. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид молом зэрэг ном уншуул. Зүс буруу хүнийг гэртээ бүү оруул. Толгой үе мөчний өвчнөөс сэрэмжил. Ад зэтгэрийн хорлолд өртөхөөс болгоомжил.
1931 оны Төмөр хонь жилтэн
Эр. Ууланд суусан. Гомбо, Банзрагч зэрэг ном уншуул. Хутга мэс бүү ав. Ам ангах, яр шарх гарах, үс унах, шар ус гүйх өвчнөөс сэргийл. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Эм. Хийд суусан. Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Суудлын засал хийлгэж болно. Үхсэн малын мах бүү ид. Чих дүлийрэх зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.
1943 оны Усан хонь жилтэн
Эр. Шороон дээр суусан. Жадамба, Сундуй зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ.
Эм. Огторгуйд суусан. Чойжоо, Банзрагч зэрэг ном уншуул. Зүс буруу хүнийг гэртээ бүү оруул. Нойргүйдэх сэтгэл санаа тогтворгүй байхаас сэргийл. Толгойны өвчнөөс сэрэмжил.
1955 оны Модон хонь жилтэн
Эр. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, хар малгай хувцас өмсөх, авахаас сэргийл. Хутга мэс бүү ав.
Эм. Хийд суусан. Лхам, Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Энэ жилдээ шар өнгийн юм авах, хэрүүл маргааныг цээрлэ. Салхи шуурганаас болгоомжил. Салхи газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
1967 оны Гал хонь жилтэн
Эр. Шороон дээр суусан. Жадамба, Сундуй зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Лусын хорлолоос болгоомжил.
Эм. Огторгуйд суусан. Намхайнинбу, Банзрагч зэрэг ном уншуул. Зүс буруу хүнийг гэртээ бүү оруул. Толгой үе мөчний өвчнөөс сэргийл. Ад зэтгэрийн хорлолд өртөхөөс болгоомжил.
1979 оны Шороон хонь жилтэн
Эр. Ууланд суусан. Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Ам ангах, яр шарх гарах, үс унах, ус гүйх өвчнөөс сэргийл. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Эм. Хийд суусан. Лхам, Жадамба зэрэг ном уншуул. Энэ жилдээ шар өнгийн юм авах, хэрүүл маргааныг цээрлэ. Салхи газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
1991 оны Төмөр хонь жилтэн
Эр. Шороон дээр суусан. Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ. Лусын хорлолоос болгоомжил
Эм. Огторгуйд суусан. Намхайнинбу, Банзрагч, Санжид зэрэг ном уншуул. Нохой авах, тарваганы мах идэж болохгүй.
2003 оны Усан хонь жилтэн
Эр. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Хутга мэс бүү ав. Ам ангах, яр шарх гарах, үс унах, ус гүйх өвчнөөс сэргийл. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Эм. Хийд суусан. Лхам, Жадамба зэрэг ном уншуул. Энэ жилдээ шар өнгийн юм авах, хэрүүл маргааныг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Салхи шуурганаас болгоомжил.
2015 оны Модон хонь жил
Эр. Шороон дээр суусан. Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ. Лус хорлолоос болгоомжил.