ТЭТГЭВЭР ТОГТООЛТ, ОЛГОЛТЫГ ШАЛГАХ АЯНЫ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2017-02-08  

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын тушаалаар Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аян өнгөрсөн сарын 16-наас улсын хэмжээнд эхэлсэн.  Тус аяны ажлын хэсгийн ахлагч ХНХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Мөнхзул болон Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Ганзориг, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, НЭМНДГ-ын Захиргааны хэлтсийн дарга О.Байгалмаа нар ЧД-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах ажлын явцын талаарх мэдээллийг тус хэлтсийн дарга Ш.Алтанчимэг танилцуулсан юм. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 19 хорооны 19700 гаруй иргэн тэтгэвэр авдаг бөгөөд аяны хүрээнд нийт 8938 иргэний тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгаж, баталгаажуулалт хийсэн байна.

Мөн тэтгэврээ шалгуулах хүсэлтийг 51 иргэн гаргаж, 40 иргэнд хариуг өгч баталгаажуулалт хийсэн байна. Түүнчлэн есөн иргэнд хариу ирж авахыг мэдэгдэж, 200 гаруй иргэнд зөвлөгөө мэдээлэл өгчээ гэж Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?