НЭГ ӨДРИЙН ДОТОР 37 СОГТУУ ЖОЛООЧ ЖУРАМЛАГДЖЭЭ

2017-02-08  

2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 297 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн байх бөгөөд 15 хүн осол, хэргийн улмаас хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Эдгээрээс 2 явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож яваад автомашинд мөргүүлжээ.

Тухайлбал : СБД-ийн 12 дугаар хороо Хангайн 10 дугаар гудамжинд амины Тоёота приус 20 маркийн маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч 39 настай Э-г мөргөж гэмтээсэн /явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан/ байна.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 37 жолоочийг журамлажээ.

Жолооч, зорчигч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол жолооны ард бүү суугаарай, замын хөдөлгөөнд бүү оролцоорой.

Таны болон бусдын амьдрал, аз жаргал, эрүүл мэнд гарт тань байгааг ямагт санаж яваарай.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?