.JPG)
2016 онд нийт гарсан зам тээврийн ослын 2,6 хувь нь явган зорчигчийн буруугаас үйлдэгдсэн байна.
Явган зорчигчийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, орчин үеийн замын хөдөлгөөнд дасан зохицох байдал, анхаарал болгоомжтой байдал зэрэг нь аюулгүй байдлыг хангахад хамгийн чухал. Зам тээврийн ослын шалтгаан, нөхцлөөс харахад ихэнх осол явган зорчигч Замын хөдөлгөөний дүрмийн доорх заалтуудыг зөрчсөнөөс үүдэлтэй байдаг.
- Ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур зам хөндлөн гарах
- Явган хүний гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах
- Замын хажуугийн явган хүний зам, хөвөө байсаар атал зорчих хэсэг дээгүүр явах
- Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ хөдөлгөөнд оролцох гэх мэт.
Энэ төрлийн осолд өртөгсдийн ихэнх нь зам хөндлөн гүйсэн байдаг. Энэ нь явган зорчигчийг түргэн зогсох, замын нөхцөл байдлыг үнэлэх боломжийг бууруулсантай холбоотой. Мөн харанхуй үед явган зорчигч өөрийгөө жолоочид үзэгдэж байгаа мэтээр буруу ойлгож осолд өртөх явдал их байдаг.
Тэгвэл харанхуй үед жолооч хар бараан зүйлийг 20-30 метр, цагаан зүйлийг 30-40 метр зайнаас л олж хардаг гэж судлаачид тогтоосон. 60 км/ц хурдтай явж байгаа автомашины бүрэн зогсолтын зам нь 30 орчим метр байдгыг тогтоосон байна.
Иймээс явган зорчигч та ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрөөж гарахыг мөн заавал гарц тэмдэглэгээтэй газраар зорчихыг анхааруулъя.
ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна