“Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн наадам үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр болно.
Өвлийн спортын төрлийг хослуулсан тус наадмын хүрээнд мөсөн шагайн харваа, мөсөн сурын харваа, мөсөн хананы авиралт, уран гулгалт, шүхрийн үзүүлбэр, мөсөн шатар, өвлийн дугуй, 4 дугуйт мотоциклийн парад зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Мөн хамгийн сайхан үндэсний хувцастай оролцогчийг шалгаруулахын зэрэгцээ гэр бүлийн хөгжөөнт болон цасан урлалын тэмцээн явуулна. түүнчлэн аяллын хувцас, хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа гаргах юм байна.
“улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн наадмыг үзэхээр ирсэн иргэд, жуулчид сур, шагай харваж, мөсөн хананд авирч, өвлийн дугуй, нохойтой чарга унан нэг өдрийг зугаатай өнгөрөөх боломжтой юм. Өвлийн наадмын нээлт 12:00 цагт нээнэ. Ард иргэд та бүхэн ирж өргөнөөр оролцон амралтын өдрөө спортлог угтаарай.
Арга хэмжээний хөтөлбөр
А.ЦЭРЭНДУЛАМ