САР ШИНИЙН БАЯРААР НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИЙН СУРАГЧИД 3 ХОНОГ АМАРНА

2017-02-14  

Монгол түмний уламжлалт  сар шинийн баяраар хөдөө орон нутгийн ЕБС-ийн сурагчид 7 хоног, Нийслэлийн ЕБС-ийн сурагчид 3 хоног амарах юм байна.

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан, Спортын сайд Ж.Батсуурь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хугацааг жил бүр өөрчилж ирснийг цуцалж, 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр  гаргасан.

 Энэхүү шийдвэрийн дагуу сум, тосгон, багийн ЕБС-ийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сар буюу цагаан сарын баяраар шинийн 1-ний өдрөөс эхлэн долоо хоног амарч байхаар зохицуулсан.

Харин сар шинийн баяраар шинийн 1-3-нд олон нийтээр амардаг. Эдгээр өдөр  Нийслэлийн оюутан, сурагчид амрах бөгөөд шинийн дөрвөн буюу гуравдугаар сарын 2-нд хичээлдээ орох юм. 

 

 

Нийслэлийн ЕБС-ийн сурагчид

 

Хөдөө, орон нутгийн ЕБС-ийн  сурагчид

Нэгдүгээр улирал

 

Бүх ангийн сурагчид 11/03- 11/9-нийг дуустал /нэг долоо хоног/

 

Хоёрдугаар улирал

 

I-V ангийн сурагчид

 

12/29-01/18  /гурван долоо хоног/

 12/29-01/11 /хоёр долоо хоног/

 

 

VI-XII ангийн сурагчид

 

 

01/5-01/18 /хоёр долоо хоног/

01/5-01/11нэг долоо хоног

 

Гуравдугаар улирал

 

 

Бүх ангийн сурагчид 03I/23-04/5 /хоёр долоо хоног/

 

Бүх ангийн сурагчид 03/23-04/5 /хоёр долоо хоног/    /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/

 

 

Дөрөвдүгээр улирал

 

I-II ангийн сурагчид тавдугаар сарын 25-наас

 

 

   III-V ангийн сурагчид зургадугаар сарын 1-нээс

 

 

VI-XII ангийн сурагчид зургаадугаар сарын 7-ноос

 

 

 

А.ЦЭРЭНДУЛАМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?