ХОМ-ИЙН БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ДУУСНА

2017-02-15  

ХХОАТТХ-ийн дагуу орлогын албан татвар төлсөн тайланг хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсаар гаргаж, өөрийн амьдран суудаг харьяа татварын албанд 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлэх хэрэгтэй билээ.

ХХОАТ төлөгч нь хуулийн 16.1.12 дахь хэсэгт заасны дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлнэ.

Мөн  хуулийн 24.6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлнэ.

            Албан татвар төлөгч хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхийн тулд өөрийн албан ёсоор бүртгэлтэй амьдран суудаг нутаг дэвсгэрийн татварын албанд хандан тайлангаа, доорх бүрдүүлэх материалын хамт хүргүүлнэ.

 Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтэдлэх анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ.

1.     Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр

2.     Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%

3.     Хүсэлт

4.     Иргэний үнэмлэх, хуулбар

5.     Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

6.     ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар   

7.     Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хуулбар

8.     Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны захиалгын гэрээ        

9.     Орон сууц худалдан авах, барихад зарцуулсан орлогын эх үүсвэр нотолсон баримт, мөнгө төлсөн баримт,

10.  Хөрөнгийн үнэлгээний тайлан

11.  ҮХЭХБорлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт

12.  Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт

           Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтэдлэх дараагийн жилд дараах материалыг бүрдүүлнэ.

1.     Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр

2.     Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллийн хүснэгт

3.     Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ 2%

4.     Хүсэлт

5.     Иргэний үнэмлэх, хуулбар

6.     Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар

7.     ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар   

 ХХОАТ-ын тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүд буюу  Драгон,  Дүнжингарав, Мишээл төвүүдэд дүүрэг харгалзахгүй хүлээн авч байгаа юм.  Бүртгэл өнөөдөр дуусна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: ТЕГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?