12 ЖИЛИЙН ЗАСЛЫГ ЦУВРАЛААР / ГАХАЙ /

2016-02-17  

Гахай жилтний заяа төөрөг

Албан тушаал ахиж, нийгэмд эзлэх байр сууриа бататгахын тулд гэр бүлээсээ дэмжлэг авч, хамтрагчийнхаа амжилтыг ашиглан санхүүгийн тусламж ав. 2016 онд эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Маш их амжилттай байх цөөхөн ордуудын нэг болохоор орлого нэмэгдэх болон нийгэмд эзлэх байр сууриа бататгаж чадна.

Гахай жилтний засал хариулга

1911 оны Төмөр гахай жилтэн

Эр. Шороон дээр суусан. Жадамба, Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Суудлын засал хийлгэ. Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс төмөр авахгүй байх. Түүхий махнаас цээрлэ. Бэлэвсрэлийн газар бүү яв.

Эм. Огторгуйд суусан. Чойжоо, Нит, Намхайнинбу, Банзрагч, Санжид молом зэрэг ном уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй.

1923 оны Усан гахай жилтэн

Эр. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Савдагдондолсан, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй.

Эм. Хийд суусан. Лхам, Жадамба, Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Суудлын засал хийлгэ. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ.

1935 оны Модон гахай жилтэн

Эр. Шороон дээр суусан Жадамба, Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Суудлын засал хийлгэж болно. Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс төмөр авахгүй.

Эм. Огторгуйд суусан. Чойжоо, Нит, Намхайнинбу, Банзрагч, Санжид молом зэрэг ном уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй.

1947 оны Гал гахай жилтэн

Эр. Ууланд суусан. Гомбо, Жадама, Савнагдондолсан, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ.

Эм. Хийд суусан. Лхам, Жадамба, Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Суудлын засал хийлгэж болно. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүлийг цээрлэ. Үхсэн малын мах бүү ид.

1959 оны Шороон гахай жилтэн

Эр. Шороон дээр суусан. Жадамба, Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Суудлын засал хийлгэж болно. Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс төмөр авахгүй.

Эм. Огторгуйд суусан. Чойжоо, Нит, Намхайнинбу, Банзрагч Санжид молом зэрэг ном уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй.

1971 оны Төмөр гахай жилтэн

Эр. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Савдагдондолсан, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ.

Эм. Хийд суусан. Лхам, Жадамба, Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Суудлын засал хийлгэж болно. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ.

1983 оны Усан гахай жилтэн

Эр. Шороон дээр суусан. Жадамба, Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Суудлын засал хийлгэж болно. Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс төмөр авахгүй.

1995 оны Модон гахай жилтэн

Эр. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Савдагдондолсан, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ.

Эм. Хийд суусан. Лхам, Жадамба, Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Суудлын засал хийлгэж болно. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ.

2007 оны Гал гахай жилтэн

Эр. Шороон дээр суусан. Жадамба, Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Суудлын засал хийлгэж болно. Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс төмөр авахгүй.

Эм. Огторгуйд суусан. Чойжоо, Нит, Намхайнинбу, Банзрагч, Санжид молом зэрэг ном уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?