БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР ЯВАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДЭД АНХААРУУЛАХ НЬ

2017-02-15  

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний ерөнхий газар нь “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай” Харилцан ойлголцлын САНАМЖ БИЧИГ-т зааснаар БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч, дадлагажигч илгээх үйл ажиллагааг  голлон хариуцах Засгийн газрын цорын ганц байгууллага мөн билээ.

Манай байгууллага нь дээрх тогтолцоог хэрэгжүүлэх зорилгоор иргэдэд хандаж байгууллагын цахим хаяг /www.hudulmur-halamj.gov.mn/ болон бусад хэлбэр /утас, танхим, мэдээллийн самбар г.м/-ээр шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөөг үнэ төлбөргүйгээр  ил тод, шуурхай хүргэн ажиллаж байна.

Гэтэл сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээнд БНСУ-руу Хөдөлмөрийн гэрээгээр явуулах бүртгэлийн үйл ажиллагаа ойртох тусам иргэдийг залилан мэхлэх зорилгоор Хөдөлмөрийн гэрээгээр бүртгэж явуулна, Солонгосын Хөдөлмөрийн биржээс татуулна, Хөдөлмөрийн гэрээгээр виз авахад найдвартай туслана, солонгос хэлний шалгалтанд  бүртгүүлж өгнө, тэнцүүлнэ, ажлын байрны санал авч өгнө” гэх зэргээр иргэдээс 1-5 сая төгрөгийн хооронд янз бүрийн шалтгаанаар зуучлалын хөлс авч буй мэдээллүүд ихээр авагдах боллоо.

Иргэдээс авагдаж буй мэдээлэлд өөрийгөө Мөнхгэрэл, Гэрэлээ/ гар утас: 94919175/ нарын хувь хүмүүс, мөн түүнчлэн “Арга билиг” /утас: 86610127/ гэх зэрэг ААНБ-ын нэрээр иргэдийг дээрх байдлаар хохироож байж болзошгүй үйлдлүүд гарсаар байна. Иймд хууль бус үйл ажиллагаа явуулж буй зарим  байгууллагуудыг манай байгууллага хууль хяналтын байгууллагуудтай хамтарч шалгаж тогтоох, гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа болно. 

Дээрх хууль бус үйл ажиллагаа явуулж буй иргэд , байгууллагууд нь иргэдийн мэдлэг мэдээлэл хомсыг далимдуулан, өөрсдийн залилан мэхлэх үйл ажиллагаагаа гүйцэлдүүлэх  зорилгоор “3-5 жилээр хөдөлмөр эрхлэх визээр гаргаж өгнө, бүртгүүлсэн хүмүүсийн тоо гүйцэж байгаа тул яараарай, материалыг нь визэнд оруулсан, нисэх тийзний тов гарсан” гэх зэргээр итгүүлэн үнэмшүүлэх арга заль ашиглаж байгааг онцгойлон СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА.

ИРГЭД ТА БҮХЭН энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон байж болзошгүй тул харъяа цагдаагийн газар, хэлтэст хандан тодорхой эзэн холбогдогчийн нэр, холбоо барих утас, дансны мэдээлэл зэргийг бүрдүүлэн гомдол өргөдөл гаргах боломжтой юм.   

Жич: 2017 оны Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийн тов, шалгалтын хугацаа болон энэ жил ажиллах хүчний квотын тоог олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тун удахгүй орон даяар мэдээлэх болно.

 

ЭХ СУРВАЛЖ: ХХҮЕГ-ЫН АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?