ӨНӨӨ ШӨНӨ ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРЧ ХОНОНО

2017-02-15  

2017 оны 02 дугаар сарын 17-ноос  02 дугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын төлөв

18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгаар цас орно. Салхи 17-нд зарим газраар, 20-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 18,19-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

17-нд ихэнх нутгаар, 19-20-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 18-нд ихэнх нутгаар, 19-20-нд нутгийн баруун хагаст хүйтний эрч суларна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР : Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Богдын гол орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 5-10 метр. Хүйтэрч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР : Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурна шуурна. Хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө   24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР : Багавтар үүлтэй.  Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, цас орно. Нутгийн зүүн хэсгээр үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө   5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ : Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө  14-16 градус хүйтэн байна.

 

 

Эх сурвалж : УЦУОШГ



.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?