ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

2017-02-16  

2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр  Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 379 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 287 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 7 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 9, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, явган зорчигч мөргөж гэмтээсэн 7 /үүнээс сургуулийн насны 1 хүүхэд гэмтсэн/ бүртгэгджээ. Хэргийн газрыг орхин явсан осол, хэрэг 2 бүртгэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 33 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал :

  1. СБД-ийн нутаг Дамбын постын хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч М-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан.

Мөн цагдаагийн алба хаагчийн нийтлэг үүргийн хүрээнд Багахангай дүүргийн Замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Д.Батбаатар, цагдаагийн ахлах ахлагч Д.Даштогтох, цагдаагийн дэд ахлагч М.Энхтүвшин нар нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа Хэнтий, Дорноговь аймгуудаас малын хулгайгаар эрэн сурвалжлагдаж байсан 2 тээврийн хэрэгсэлтэй, 5 этгээдийг илрүүлж, харьяаллын дагуу Баганхангай дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгчээ.

Мөн Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Оргил-Өөд нь H.Sonata-4 маркийн автомашинд зорчиж явсан зорчигч Х нь жолоочийг автомашины суудлын бүсээр хоолойг нь боож ухаан алдуулсан байсан хэргийг таслан зогсоож Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлжээ.

 

 

                                            ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?