СҮСЭГТЭН ОЛОН ГАЛ БИЧИН ЖИЛИЙН ЗАСЛАА ХИЙЛГЭХЭЭ ЯАРАВЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

2016-02-18  

 Гарч буй жилийнхээ өнгө заслыг хийлгэж ном уншуулах үйлээ шинийн 15-даа багтааж хийхийг ард иргэд , сүсэгтэн олон эрмэлздэг. Энэ нь хаврын тэргүүн сарын шинийн 15- даа багтааж тэр жилийнхээ заслыг хийлгэвэл буян ном мянга дахин үрждэг хэмээн бурхан багшийн сургаалд үздэгтэй холбоотой ажээ. Гал бичин жилд бар жилтнүүд онцгой засал хийлгэх ёстой гэж Их хүрээ хийдийн хамба лам Санждорж айлдаж байна. Мөн гал бичин жил нь гал гарах, дээрэм тонуул , хэрүүл тэмцэл ихсэх магадлалтай тул гэр бүл, айл хотолдоо ч засал хийлгэх нь их байгаа юм байна. Шинийн 15 дөхсөн тул сүм хийд, лам нар маань сүсэгтнүүдийн хөлд дарагдсан байна. Эр хүний жил угтаж ордог тул урьдаас засч сэрэмжил гэж зурхайд буусныг зурхайчид тодотгож байна. Сүсэгтэн олныхоо тусын тулд Бурхан Шашинтны Шинэ Хүрээ хийдийн лам хуврагууд "Гал бичин жилийн заслын" шашны үйлийг шинийн 14 буюу монголчуудын өндөр өвөг дээдэс болох өндөр гэгээн Занабазарын дүйцсэн буян заяа нь тэгширсэн өдөр хийхээр сонгожээ. Сүсэгтэн олон маань Буянт ухаа дахь Спорт Урлагийн цогцолборт ая тухтай тухалж, гал бичин жилийнхээ заслыг хийх боломжийг Бурхан шашинтны шинэ хүрээ хийд олгож байна. Айл өрх бүрт хандах хөлгөн судар, өрхийн тэргүүн, гэрийн эзэгтэй, балчир хүүхдүүд, өтгөс дээдэс гээд сүсэгтэн олноо гай барьцадгүй, өвчин эмгэггүй, эрүүл саруул байлгах номыг уншиж, даллага авахуулах юм байна. Сүсэгтэн олон даган баясах, жилийнхээ өнгө заслыг нэг дор хийнэ.

Г.ЖАМЬЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?