МОНГОЛ ОДОН ЗУРХАЙН ТООЛОЛ БА “АЛТАН УНЖЛАГАТ” ХЭМЭЭХ ГАЛ ТАХИА ЖИЛИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ

2017-02-21  

Үхрийн зүсэнд цагаан өнгө их тул боом, сахуу өвчин дэлгэрэх нигууртай. Толгой улаан нь хур багатай, халуун өвчин дэлгэрэх талтай.

Эвэр, сүүл, чих, хөх зэрэг нь улс орон хөдөлгөөнтэй байхыг харуулж байна. Омруухөх тул хаврын дундаас хойш зундаа хуртай. Биеийн өнгө цагаан нь зундаа мөндөр цохихын дохио. Дөрвөн шийр шар нь улирлуудын сүүлээр өвс ногоо сайтай байхыг харуулж буй.

Үхэр хариулаач хүүхэд тул нялхас буюу ард иргэдэд амгалантай, өвгөд буюу өндөр суудалтнаа ширүүн, залуус буюу дунд зэрэг дэвийнхэнд маш ширүүн болой. Унгасан шилбүүр барьсан нь хааны хатуу цааз бууна. Ард олон хаад, түшмэдтэй тэмцэлдэхийн дохио. Гутлаа өмссөн нь хур ихтэй, ард иргэд яаруу сандруу байхыг бэлгэднэ. Үхрийн өмнө яаран гүйж байгаа нь малд сайн ч ард зон хямралтай байна. Баруун чихний ар, зүүн чихний өмнүүр  үс нь хийссэн нь өвчин бага байхын тэмдэг. Шар царайтай нь будаа тариа арвин авахыг бэлгэдэж буй.

 

 

Эх сурвалж : Зууны мэдээ сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?