ГАЛД СУУСАН ОН
Эр
1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017
Эм
1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013
Зүг гаргах, унших тарни :
Галд суусан бол гэрээсээ зүүн урд зүгт гарч “Ум базар дагийний базар мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад гал ус өргөөд / шүдэнз зураад ассан галыг ус, цасаар унтраана/ урд зүгээс гэртээ ирнэ.
Анхаарах зүйл :
Энэ жилдээ улаан өнгийн эд, морь мал арьс үс авахыг цээрлэ. Улаан идээ бүү гарга. Зун намарын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомил.
ШОРООНД СУУСАН ОН
Эр
1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016
Эм
1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014
Зүг гаргах, унших тарни :
Шороонд суусан бол энэ жил хар нохойн ам баруун зүг таарч байгаа тул баруун хойшоо гарч “Ум бадма дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад шороо чулуу хөдөлгөн агаарт цаас хийсгэж баруун урд зүгээс гэртээ ирнэ.
Анхаарах зүйл :
Энэ жилдээ үнэд эдлэл бүү ав. Араатан амьтны мах бүү ид. Бэлэвсэн хүүхний идээнд бүү хүр. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл йүлдэх, оршуулгын газар очихыг цээрлэ. Хавар цагт сэрэмжтэй бай.
ТӨМӨРТ СУУСАН ОН
Эр
1911,1919,1927,1935,1943,1951,1959,1967,1975,1983,1991,1999,2007,2015
Эм
1911,1919,1927,1935,1943,1951,1959,1967,1975,1983,1991,1999,2007,2015
Зүг гаргах, унших тарни :
Шороонд суусан бол гэрээсээ баруун урд зүгт гарч “ Ум радна дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад төмөр хөдөлгөөд баруунаас гэртээ ирнэ.
Анхаарах зүйл :
Чоно, нохойн махыг энэ жилдээ идэхийг цээрлэ. Хутга мэсний аюулаас болгоомжил. Өвлийн эхэн сард сэрэмжилтэй бай.
ОГТОРГУЙД СУУСАН ОН
Эр
1910,1918,1926,1934,1942,1950,1958,1966,1974,1982,1990,1998,2006,2014
Эм
1912,1920,1928,1936,1944,1952,1960,1968,1976,1984,1992,2000,2008,2016
Зүг гаргах, унших тарни :
Огторгуйд суусан бол зүүн хойд зүгт гарч “ Ум базар пагмо хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад агаарт цаас хийсгэн шороо чулуу хөдөлгөөд баруун хойд зүгээс гэртээ ирнэ.
Анхаарах зүйл :
Энэ жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхээс зайлсхий. Өндөрлөг газар явахыг цээрлэ. Өвлийн эхэн сард сэрэмжтэй бай.
УСАНД СУУСАН ОН
Эр
1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013
Эм
1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017
Зүг гаргах, унших тарни :
Усанд суусан бол зүүн зүгт гарч “ Ум гарма дагийний хум мама бизьяа суухаа” тарнийг уншаад цас, усан дээгүүр гараад хойд зүгээс гэртээ ирнэ.
Анхаарах зүйл :
Энэ жилдээ шар, хар өнгийн эд, гахай загасны мах идэхээс зайлсхий. Зуны сард сэрэмжтэй бай. Лус садваг усны аюулд өртөх магадлалтай.
УУЛАНД СУУСАН ОН
Эр
1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012
Эм
1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010
Зүг гаргах, унших тарни :
Ууланд суусан бол “ Ум будда дагийний хум мамаа бизьяа суухаа тарнийг уншин баруун хойд зүгт гарах ба шороо чулуу хөдөлгөн салхинд цаас хийсгээд зүүн хойноос гэртээ ирнэ.
Анхаарах зүйл :
Энэ жилдээ ан гөрөө, нойтон мод огтлох, хар малгай, хувцас авахыг цээрлэ. Намарын сүүл сар, болон өвлийн эхэн сард сэрэмжтэй бай. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
МОДОНД СУУСАН ОН
Эр
1907,1915,1923,1931,1939,1947,1955,1963,1971,1979,1987,1995,2003,2011
Эм
1907,1915,1923,1931,1939,1947,1955,1963,1971,1979,1987,1995,2003,2011
Зүг гаргах, унших тарни :
Модонд суусан бол гэрээсээ хойд зүгт гарч” Ум базар дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад мод хөдөлгөөд зүүн зүгээс гэртээ ирнэ.
Анхаарах зүйл :
Энэ жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, гөрөөсний мах идэхээс зайлсхий. Хавар цагт сэрэмжил. Лус газрын эдний хорлолд өртөх өртөхөөс зайлсхий.
ХИЙД СУУСАН ОН
Эр
1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010
Эм
1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012
Зүг гаргах, унших тарни :
Хийд суусан бол урд зүгээс гэрээс гарч “ Ум базар падма мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад салхинд цаас хийсгэн шороо чулуу хөдөлгөөд зүүн урд зүгээс гэртээ ирнэ.
Анхаарах зүйл :
Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хавар намарын цагаар сэрэмжил. Салхи шуурганаас болгоомжил. Салхи газрын эзний хорлолд өртөх магадлалтай.