Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ -аас сар шинийн баярыг тохиолдуулан нэмэлт цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа билээ. Тэгвэл энэ сарын 25, 26-ны өдөр буюу бямба, ням гарагт тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн хамт олон 09:00-18:00 цаг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах болно.
Сар шинийн баярыг тохиолдуулан Тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэг цэгийн бүх үйлчилгээг дараах салбаруудаас авч болно. Үүнд:
Мөн та http://www.transdep.mn хаягаар орж Автотээврийн үндэсний төвийн бүхий л мэдээ мэдээлэл, салбаруудын байршилыг харах боломжтой бөгөөд Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой үнэ тариф, цагийн хуваарь, утасны дугаар, бүрдүүлэх баримт бичиг зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг та 1900-1234 дугаарын утсаар лавлах боломжтой юм.
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ