ЗАХУУД БИТҮҮНИЙ ӨДӨР ХҮРТЭЛ АЖИЛЛАНА

2017-02-22  

Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор томоохон зах, худалдааны төвүүд энэ долоо хоногт амралтгүй ажиллаж байна.

“Нарантуул” олон улсын худалдааны төв долоо хоног бүрийн мягмар гаригт амрах хуваарьтай ч өчигдөр ажилласан бол битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 26-ны ням гаригт 10-18 цагийн хооронд ажиллах хуваарьтай байна. Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв шинийн нэгний өдрөөс эхлэн гуравдугаар сарын 9-нийг хүртэл урт хугацаагаар амарна.

“Дүнжингарав” худалдааны төв сар шинийн өмнөх бүх өдрүүдэд ажиллана. Ингэхдээ битүүний өдөр хагас ажлын цагаар буюу 10-12 цагийн хооронд ажиллах юм байна.

Харин “Хархорин”, “Бөмбөгөр” захууд битүүний өдөр 10-18 цагийн хооронд ажиллаж, шинийн нэгнээс /2017.02.27/ гуравдугаар сарын 1-нийг хүртэлх албан ёсны амралтын өдрүүдэд бүтэн амарна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?