УЛСЫН АВАРГА МАЛЧИН С.БААСАНДОРЖ : МАЛЫНХАА ТООНД БУС ЧАНАРТ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

2017-02-23  

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн малчин С.Баасандорж Улсын аварга малчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн. Тэрээр 1953 онд төрсөн бөгөөд мал аж ахуйн салбарт 21 жил үр бүтээлтэй ажилласан нэгэн. Өнгөрсөн онд С.Баасандорж 768 толгой мал тоолуулсан нь малынхаа тоо толгойг өмнөх оноос 20,7 хувиар өсгөсөн үзүүлэлт юм. 

Аймгийн Засаг дарга Д.Батлут шагнал гардуулах үеэрээ Улсын аварга малчин цол хүртсэн хүмүүст Засгийн газраас улаан халзтай гэр, цом, тэмдэг гардуулдаг хуучны уламжлалыг энэ жилээс сэргээж байгааг онцолсон юм. Мөн цаашид үр хүүхэд, идэр залуу малчдыг мал маллах ухаанд сургаж энэ сайхан үйлээ үргэлжлүүлэн авч явна гэдэгт итгэлтэй байна гэлээ. 

Аварга малчдад улаан халзтай гэрийг 1991 онд олгож эхлэхэд хамгийн анх С.Даваадорж гэх эрхэм хүртэж байсан түүхтэй. С.Даваадорж нь энэ онд манай аймгаас Улсын аварга малчин болж буй С.Баасандоржийн ах нь аж. Тиймээс Засгийн газраас “Аварга малчин” цол, улаан халзтай гэр олгодог уламжлалыг сэргээж байгаад маш их талархаж буйгаа Аварга малчин С.Баасандорж илэрхийлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ малчид маань мал сүргээ эрүүл саруул өсгөж, тоо толгой бус чанарт анхаарлаа хандуулаарай гэж уриалмаар байна гэлээ. 

Түүнээс гадна энэ онд Улсын аварга фермерээр Баян-Өндөр сумын Говил багийн иргэн Б.Баттөр шалгарлаа. Тэрээр 2009 онд “МS” малчны бүлгийг үүсгэн байгуулж сүүний чиглэлийн 25 үнээтэй үхрийн аж ахуй эрхэлж эхэлсэн. Улмаар үйл ажиллагаагаа ”Сүүний фермер” болгон өргөжүүлж 2012 онд 60, 2014 онд 20 үнээгээр аж ахуйгаа өргөтгөн шинэчлэл хийжээ.

Одоогоор Б.Баттөр 80 үнээтэй саалийн эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа юм. Тодруулбал, Эдний фермер нь 430м2 талбай бүхий 80 үнээний дулаан байр, 85 м2 тугал болон тугалах үнээний дулаан байр, 240 м2 наралгааны байр, 2 ширхэг гүний худаг, 60 м3 даршны агуулах, 10 га даршны ургамал тариалах талбай, 410 га хашсан бэлчээрийн газар, цахилгаан саалтуур, хадлан тариалангийн техникүүд, дарш, тэжээл бэлтгэх тоног төхөөрөмж, малчид амьдардаг 3 ширхэг байшин зэрэг үйлдвэрлэлийн баазтай үйл ажиллагаагаа явуулдаг юм. Түүнээс гадна орон нутагтаа тодорхой тооны ажлын байрыг нэмэгдүүлсэн гэдгийг Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга хэллээ. Тодруулбал, Уг фермер нь үндсэн 6 ажилтантай. Үүнээс гадна хавар, намрын улиралд 2 сарын хугацаатай  түр ажлын байр арвыг бий болгодог юм байна. 

 

 

ОРХОН АЙМГААС А.ЦЭНД-АЮУШ МЭДЭЭЛЛЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?