Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

Ц.ЭЛБЭГДОРЖ ЯАГААД ӨӨРИЙГЭЭ ДҮГНЭХ АЯН ӨРНҮҮЛЭХ БОЛОВ ?

2017-02-23  

Ц.Элбэгдорж өөрийн "мэдлийн" гэх Eagle телевиз, News.mn-ийг түшиглэн "Ардын үг" аян өрнүүлж, өөрийгээ олон нийтээр дүгнүүлэх ажлыг санаачлав. Тэр яагаад энэ ажлыг санаачлав? гэдгийг бодох хэрэгтэй. Юу болоод, яагаад ийм нэгэн ажлыг эхлүүлэв? Уул нь өөрөө л ярьчихдаг хүн. Олон нийтийн МҮОНРТ, UBS, арилжааны Боловсрол ТВ, мэдээллийн eagle TB-ээс өгсүүлээд түүнд үйлчилдэг хангалттай олон мэдээллийн хэрэгсэл бий.

Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалын 49 хувь, улс орны өр ширэнд баригдсан өнөөгийн байдал, ард иргэдийн дийлэнх нь ядуучуудын эгнээнд шилжсэн үе бол түүнийг Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллах 8 жилийн хугацаанд тохиосон нь тохиолдол биш. Түүнийг үнэлэх нийгмийн хандлага жилээс жилд өөрчлөгдсөн. Тэр хэлсэн, ярьсандаа байж чадаагүй. Хамгийн наад захын жишээ татахад, - Стратегийн чухал ач холбогдолтой ордын асуудлыг шийдэхдээ ард түмнээсээ асууж байж шийдвэрлэдэг болно гэж Монголын ард иргэдэд хандаж хэлж байж ерөнхийлөгчөөр анх удаа сонгогдож байсан. Тэр энэ хэлсэн үгэндээ ч хүрээгүй. Эрдэнэтийн асуудлаар ч тэр ард иргэддээ хандаагүй. Тиймээс хэдхэн сарын дараа сэнтийгээсээ буух Ц.Элбэгдорж хаяагаа манаж эхэллээ гэж хэлэх нэгэн ч олдоно. Буух байтугай, буухаас ч өмнө түүн лүү чиглэсэн "түймэр" газар авах нь гэж болгоомжилсон уу? Түүнээс урьтаж цурам татах, түүгээрээ өөрийнхээ амийг хоохойлох гэж санаархав уу? гэдэг асуулт эрхгүй дагалдана. Тэр ямар ч байсан өөрийн мэдлийн гэх мэдээллийн хэрэгслүүдийг, түүний сэтгүүлчдийг татан оролцууллаа гэж хөндлөнгийн ажиглагчид дүгнэж байна. Монголын эдийн засгийг сүйрүүлэхэд Монголын үе үеийн парламент, эрх мэдэлтнүүд, тэр дундаа ерөнхийлөгч ч буруутайг хөндлөнгийн шинжээчид олж тогтоож байна.

Тэр дундаа өнгөрсөн зуны Асемийн уулзалт бол Монголын эдийн засагт нэрмээс болсон байна. Мөн улс орны эдийн засгийн нөхцөлийг хүндрүүлэх, гадаад орчин, тэр дундаа Хятад улстай тогтоосон улс төр, эдийн засгийн сайн түншийн харилцаа холбоонд цав суулгаж, итгэлцэлд нь толбо суулгасан гол баатар бол Ц.Элбэгдорж. Тэр Далай ламыг Монголд урьсан. Цагаа олоогүй шийдвэр гаргасан. Монголын Засгийн газар, УИХ-ын шийдвэрийг эсэргүүцэн, Хятадын Засгийн газрын сануулгыг уландаа гишгэн Далай ламыг Монголд айлчлуулсан. Түүний тарьсан балаг Монголын эдийн засагт хортойгоор нөлөөлсөн гэдгийг эдийн засагчид хэлж байна. Хоёр улсын хооронд тогтоосон дипломат харилцааны хүрээнд улс төр, нийгэм, бизнес эдийн засгийн салбарт хамтран ажиллах, дэмжлэг туслалцаа авах, Монголын нийгмийн хөгжилд үнэ цэнтэй гэрээ хэлцлүүд Ц.Элбэгдоржийн ганцхан болчимгүй үйлдлээс болж царцсан. Бид ийм л ерөнхийлөгчтэй 8 жилийг үджээ. Энэ бол Ц.Элбэгдоржийн өөрийнх нь санаачилсан "Ардын үг" аянд дайх ард миний үг байлаа.

 

 

 

Нийтлэлч ЦЭНДИЙН ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
нэг бодолтон:магтаалд хүн иа цадаж хандаггүй... 2017-02-23
Пүрэв:Би лав шударга гэдэг үг нь ажил хэрэг болж харагдахгүй байгаа гэж бодож байна. 2017-02-23
ЗОЧИН:АРД ТҮМЭН ЭЦСИЙН ДҮНГ ТАВИНА. ХҮН ЭРХ МЭДЭЛД ОЧИХООРОО ДЭРГЭД БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ТАНИХГҮЙ БОЛДОГ БАЙХ ДАА. 2017-02-23
Зочин:Яана даа,,улс орон минь 2017-02-23
Зочин:Сэтгэлгүй юмнууд. Өөрсдийгээ л өөд нь татацгаалхаа 2017-02-23
Зочин:Уул нь их зөв юм ярьж гарч ирсэн хүн дээ. Ярьснаараа ч бол Монгол хөгжсөн. 2017-02-23
Зочин:Нөгөө авилгатай тэмцэнэ, сүлжээг нь тас цохилоо гэсэн юу болсон. Нээрээ асуух зүйл их байгсаа юм байна шүү. 2017-02-23
Зочин:Нөгөө авилгатай тэмцэнэ, сүлжээг нь тас цохилоо гэсэн юу болсон. Нээрээ асуух зүйл их байгсаа юм байна шүү. 2017-02-23
монгол улсын иргэн:энэ бүхэн үнэн. элбэгдоржийг хугацаанаас нь өмнө огцруулах хангалттай үндэслэл бий 2017-02-23
Батмөнх:Би угаасаа гэртээ Элбэгдоржийг Алтангургалдай л гэж нэрлэж суудаг байсан. Сайхан хоосон ярьдаг. 2017-02-24
АСЕМ:ASEM-ийн гарууд монголыг мартсан шуу дээ 2017-04-07
Худал:Том том хэрэг шуух дээр замхардаг. Шуугч томилдог хун шууд нолоолдог гэж хумуус ойлгож байна. 2017-04-07
хүзүү:Ардын үг аяныг Элбэгдоржийг сонгуулийн үеэр завгүй байлгах гэж сэдэж хийсэн юм. Тэр завтай байгаад хуруу, хошуугаа дүрвэл сонгууль ноцтой будилах магадал байлаа. өөрийгөө магтах цувралд хамаг анхаарлаа хандуулснаар гайгүй шиг өнгөрөв 2017-08-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?