ЭЦЭГ ЭХ, БАГШ НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦУУЛАХААР ШАЛГАЛТЫН АЖИЛЛАГААГ ЭХЭЛЛЭЭ

2017-02-23  

2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 454 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 370 дуудлага бүртгэгдлээ.

Зам тээврийн ослын улмаас 19 хүн хүнд, хөнгөн гэмтсэнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 6 /үүний улмаас 1 хүн гэмтсэн/, явган зорчигч мөргөж гэмтээсэн 12, онхолдох хэлбэрээр 1 /үүний улмаас 2 хүн гэмтсэн/, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 /үүний улмаас 2 хүн гэмтсэн/ бүртгэгджээ. Үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 1, зорчигч 1 бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 34 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал :

1. СХД-ийн нутаг Өнөрийн гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 5 настай Б-г мөргөж гэмтээн ГССҮТ-д хүргэж өгөөд орхиж явсан.

МУ-ын ЗХАБТХ-ийн 13 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй” бөгөөд энэ хуулийг зөрчвөл “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу 240,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж заасан байдаг. Гэтэл өчигдөр сургуулийн насны 2 хүүхэд хичээлээ тараад асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ бэртэж гэмтсэн байх тул дээрх заалтын дагуу асран хамгаалагч, тухайн сургуулийн багш, захирал, эцэг эхийн эргүүлээр ажиллаж байсан хүмүүст хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар шалгалтын ажлыг эхэллээ.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?