НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ

2017-02-24  

Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар Онцгой комиссын бүрэлдэхүүнийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 09 цагаас 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүллээ.

Нийслэлийн Гамшгаас хамгаалах Хэв журам сахиулах, Хөдөлгөөн зохицуулах, Мэргэжлийн хяналт, Зам тээврийн, Эрүүл мэнд, Дулаанаар хангах, Эрчим хүчээр хангах, Орон сууцны, Мал эмнэлгийн, Усаар хангах, Шуурхай зарлан мэдээллийн томилгоот бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Онцгой комиссын ажлын албанд даалгасан байна.

Мөн “Энэ тушаалаар томилгоожсон албадын удирдлагууд холбоо зарлан мэдээллийн бэлэн байдлыг ханган утсаа байнга нээллтэй байлгах, хотоос гарсан тохиолдолд өөрийг орлох албан тушаалтанг томилон байгууллагын бэлэн байдлыг хангах, салбарын хэмжээнд үүсч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэн, иргэдийн амгалан тайван байдлыг ханган ажилласугай.

Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, тохиолдсон гамшгийн үед нийслэлийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн үйл ажиллагааг уялдуулан зохиоцуулж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын орлогч дарга хурандаа Н.Уламбаярт даалгалаа.

 

 

Эх сурвалж : НОБГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?