XVII ЖАРНЫ “АЛТАН УНЖЛАГАТ” ХЭМЭЭХ ГАЛ ТАХИА ЖИЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ БАЙДАЛ

2017-03-03  

Миний бие Монгол үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 2012 оноос 2112 он хүртэлхи 100 жилийн Монгол үндэсний цаг тооны бичгийг зохиож дуусгаад 12 жилээр нь цуврал бүтээл болгосон билээ.  

Уг номын 90-р хуудаснаас 104 хуудас хүртэл XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн цаг тооны бичгийг 2011 онд зохиож нийтийн хүртээл болгосон. Мөн цаг тооны бичгийн 98-р хуудсанд “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилд идээ ундаа нь чухаг болоод хүмүүн нигууд хижгээр олноор үхнэ хэмээх зурхайн онол сургаалаас ишлэл болгож байсан. Үүнээс шинжиж үзвээс энэ гал тахиа жилд (2017 он) үр тариа, жимс ногоо элбэг харин элдэв халдварт нийтийг хамарсан хижиг өвчнөөс хот суурин газрын хүмүүс өөрсдийгөө сэргийлэн хамгаалах учиртай хэмээх санааг дэвшүүлсэн байна. Гэтэл Монголын зарим алдартай шинжлэх ухааны эрдэмтэн зурхайч нар ард олныг энэ жил өндөр жил, нам жил хэмээн төөрөгдүүлж хүүхэд багачуудын мэдээ мэдээллээ голчлон авдаг сошиал болон хэвлэл мэдээллээр тарааж байгаа нь харамсалтай. Учир нь Оросууд өндөр гэхийг “высоко” гэдэг. Харин латины “bissextilis” гэдэг нь “bi-sextus” буюу хос зургаа гэсэн үг бөгөөд хоёрдугаар сар нь 29 хоногтой, 66-аар төгсдөг он болдог. Иймээс Монголчууд яасан сайхан урт өдөр вэ? гэхээс бус яасан өндөр өдөр вэ? гэж ярьдаггүй билээ. Худал хэлэх ёсгүй ариун санваартан, гэлэн тэргүүн хамба лам гуай нь энэ гал тахиа жилийг амьд тахиатай зүйрлэн ярьж байгаа нь ихэд өрөвдмөөр хөөрхийлөлтэй. Бас зурхайд хонь жил заавал Далай лам Монголд ирнэ хэмээн төрийн өндөрлөгүүдийг сандарган хүссэн санхүүжилтээ авсан боловч хамба ламын мэргэ төөрч бичин жилийн тэсгим хүйтнээр санд мэнд залсныг бид бүхэн мэднэ. Учир нь жилийн ерөнхий төлөвийг тухайн жилийн хаврын урь орсон өдрөөр шинждэг уламжлалтай. Тухайлбал энэ гал тахиа жилийн хаврын урь орсон өдөр нь цагаагчин тахиа өдөр (2017.02.03) буюу уул суудалтай, 4 ногоон мэнгэтэй буюу сэрэхүйн шүтээн барилдлагатай учраас хаврын дунд сараас эхлэн хур тунадас сайтай, өвс ногоо эрт ургаж, улирлын эхэнд үе үе ширүүн мөндөр орох төлөвтэй. Хааны хууль цааз хатуу болж, ард олон хаад тушмэдтэйгээ тэмцэлдэн, ард олны дунд тэмцэл хямрал ихтэй боловч зундаа зуншлага сайтай, цагаан идээ элбэг дэлбэг, намартаа үр тариа арвин, өвөлдөө өнөтэй, сайхан. Харин элдэв хижиг өвчин дэлгэрэх магадлалтай боловч хүүхэд нялхаст ээлтэй амгалан, өвгөд өндөр настанд ширүүн болон идэр залууст харш жил болох ерөнхий шинж төлөвтэй байна. 

 

 

 

МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ШИНЭ ТӨВИЙН ТЭРГҮҮН,

ИХ ХҮРЭЭ ХИЙДИЙН ХАМБА НОМУН ХАН З.САНЖДОРЖ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Энэ жил төрсөн өдрөө нэг хийх нь ээ 2017-03-03
Зочин:Таны ажил үйлс дэлгэрэх болтугай 2017-03-03
Зочин:Туйлшрах хэрэггүй 2017-03-03
Зочин:Мундаг зурхайч шүү. Лам хүн заавал хонь байх албагүй. Тан шиг үгээ ч хэлчдэг, үйлээ ч хийчихдэг баймаар юм. 2017-03-03
mba:boduushtai zuv yum baina sanaa negtei bna 2017-03-03
enhee:alivaa yumiig zuv harah n c****al sain bna 2017-03-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ 2018-Д ЯМАР УЛСЫН БАГ ТҮРҮҮЛЭХ ВЭ?